ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 07 -р сарын 01-нд БНХАУ-ын Коммунист нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ёслол дээр нам, ард түмний нэрийн өмнөөс зарласан нь бүх нам, бүх үндэстнүүдийн ард түмний тасралтгүй тэмцлийн үр дүнд 1-р зуун жилийн зорилгоо биелүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж түүхэн чанартай ядуурлын асуудлыг нэгэнт шийдсэн байна. Одоогоор орчин үеийн социалист байгууллын хүчирхэг улсыг бүх талаар бүтээн байгуулах 2-р зуун жилийн зорилгоо биелүүлэхээр зорьж явна.
Олон мянган жилийн салхи, бороог туулсаар Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үед орсон байна. Хятадын коммунист намын гишүүдийн тасралтгүй хичээл зүтгэлээр зуун жилийн өөрчлөлт хувиралтыг туулж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулсан юм. Мянган жилийн урт удаан хугацааны хүсэл мөрөөдөл, зуун жилийн хичээл зүтгэл өнөөдөр биеллээ оллоо. Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулсан нь интернет хэрэглэгчдийн анхаарлыг татсан байна.
Томоохон амжилтад хүрэв
“Чинээлэг” хэмээх "Шүлэглэлт дэвтэр"-ээс гаралтай энэхүү эртний үгэнд Хятадын үндэстнүүдийн олон мянган жилийн турш амар тайван, аз жаргалтай амьдрах хүсэл мөрөөдлийг тээсэн байдаг. Мянга мянган жилийн гайхамшигтай соёл иргэншлийг ойлгохгүй бол хятад үндэстнүүдийн сэргэн мандалтын үзэл санааг ойлгох боломжгүй. Хэдэн зуун жилийн зовлон шаналал, доромжлолыг ойлгохгүй бол Хятадын чинээлэг нийгмийн тухай мөрөөдлийг мэдэрэхэд хэцүү.
Ардын өдрийн сонинд "Рэн Жүнпин" гэдэг нэр хадсан “Өнгөрснөө үргэлжлүүлж ирээдүйгээ нээх зууны агуу үйлс - Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах түүхэн үед” нэртэй нийтлэл олон вэбсайтаар цацагдав. Энэхүү нийтлэлд зуу мянган жилийн турш Чюйюанын "Би санаа алдан нулимсаа барьж чадсангүй, ард иргэдийн амьдрал ямар хэцүү байгаад гашуудаж байна" гэх бодлоос эхлээд Дүфүгийн "Бид яаж олон арван мянган томоохон, өндөр байшинг олж, олон мянган ядуу эрдэмтдийг хамгаалж, тэдэнд аз жаргал өгөх вэ" гэсэн хүсэл тэмүүлэл, Яньфүгийн "улс орноо аварч, ядуурлыг арилгах" гэсэн хүсэл мөрөөдөл, "чинээлэг" бол Хятадын үндэстнүүдийн хувьд хангалттай хоол хүнс, хувцас хунартай, амар тайван ажиллаж амьдрах урт хугацааны хүсэл мөрөөдөл юм гэж онцлон тэмдэглэжээ.
Синьхуанет-д нийтэлсэн "Мянган оны мөрөөдөл өнөөдөр биелж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахыг магтъя" гарчигтай нийтлэлд зуун жилийн өмнө Хятадын үндэстнүүд доройтлын дүр төрхийг дэлхийн өмнө толилуулсан гэж бичжээ. Өнөөдөр Хятадын үндэстнүүд дэлхийд үзүүлж буй дүр төрх бол цэцэглэн хөгжсөн байдал юм. Өнөөгийн болон өнгөрсөн үеийг эргэн харахад олон олон өөрчлөлт хувиралтууд нь хүмүүст гүн гүнзгий бодол төрүүлдэг. Хятадын үндэстнүүдийн хөгжлийн түүхэнд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах нь урьд өмнө байгаагүй том үсрэлт бөгөөд намын удирдлага, Хятадын онцлогтой социализмын байгууллын давуу талыг бүрэн харуулсан юм. Мөн хүмүүсийн "Дөрвөн итгэл"-ийг эрс нэмэгдүүлж, Хятад үндэстнүүдийн агуу их хөгжилд илүү бүрэн бүтэн институцийн баталгаа, илүү бат бөх материаллаг үндэс, илүү идэвхтэй оюун санааны хүчийг өгдөг.
Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах явцад хөдөө орон нутгийн 770 сая амьдрал ядуу буурай иргэд ядуурлаас ангижирч, ядуурал буурсан хүн амын тоо дэлхийн ядуурлын түвшин буурсан хүн амын 70 гаруй хувийг эзэлж байна. Энэ нь дэлхийн амьдрал ядуу хүн амын тоог мэдэгдэхүйц бууруулж, ядуурлыг бууруулах засаглалын Хятадын загварыг бий болгожээ. Нэг хүнд ногдох ДНБ нь БНХАУ байгуулагдах эхэн үед хэдэн арван ам.доллар байснаас 2019 онд 10 мянган ам.доллараас давж, дэлхийн нэг хүнд ногдох ДНБ нь10 мянган ам.доллараас дээш байдаг хүн амын тоо хоёр дахин нэмэгдсэн. 1.4 тэрбум гаруй хүн амтай улс орны нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрсэн нь маш олон ач холбогдол, үр дүнгээр хүмүүсийг өөртөө итгэлтэй болгов.
Интернэт хэрэглэгчид чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах нь улс орны хөгжилд гарсан томоохон өөрчлөлтүүдийн нэг төдийгүй хүмүүсийн баярын инээмсэглэлийн тод түүх гэж хүлээн зөвшөөрдөг. Хятадын чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах гэдэг өмнө хойнохыг холбосон урт зураг адил, ядуурлаас ангижирсан хүмүүсийн нүүрэн дээрх аз жаргалтай инээмсэглэл, хөдөө орон нутгийн жижиг хашаанд цуурайтаж буй инээд, үйлдвэрийн цехээс гарсан омогшил зэргээс тодорно.
Хятадын давуу талыг онцлон тодруулна
Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулсан нь Хятадын Коммунист намын түүх, ард түмэн, дэлхий дахинд хүлээлгэн өгсөн гайхалтай хариулт юм. Энэ нь Хятадын давуу талыг харуулсан бөгөөд маш чухал ач холбогдолтой гэж интернет хэрэглэгчид хэлж байна.
Ардын өдрийн сонины шүүмжлэгчийн "Хятадын Коммунист Намын агуу алдар- чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах тухай" нийтлэлд Хятадын үйл хэргийг удирдах түлхүүр нь нам болохыг онцлон тэмдэглэв. Хятадын Коммунист Нам байгуулагдсанаасаа хойш Хятадын ард түмнийг аз жаргалтай амьдруулан, Хятадын үндэстнүүдийг хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгохыг баримталж, Хятадын ард түмнийг нэгтгэн удирдаж, өөрсдийнхөө сайхан амьдралыг бий болгохын тулд урт удаан, хүнд хэцүү тэмцэл явуулсан юм.
"Социализмын замд хэн нэгэн хүнийг орхигдуулж болохгүй, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахыг биелүүлэхэд хамтдаа чармайя." Энэ бол Хятадын коммунистуудын ард түмний төлөөх гүн гүнзгий сэтгэлийн илрэл юм. Хятадын ард түмний хоол хүнс, хувцас хунар хангалтгүй байснаас удаан хугацааны турш шаргуу хөдөлмөрлөснөөр чинээлэг нийгэмд шилжиж, бүгдээрээ ядуурлаас ангижирч, дэлхийд дундаж орлоготой хүн амын тоогоороо тэргүүлэгч улс болжээ. Хүүхдүүд сурах сургуультай, хөдөлмөрлөвөл орлоготой, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй, ахмад настнууддаа дэмжлэгтэй, оршин амьдрах орон сууцтай, сул дорой хүмүүсийг дэмжих бодлотой гэх зэрэг тасралтгүй шинэ дэвшил гарч байна. Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын агуу том ололт нь зуун жилийн түүхтэй намын өөрчлөгдөөгүй үнэ цэнэ, мөнхийн эрхэм зорилгыг гүн гүнзгий харуулсан. Хятадын Коммунист намын хүчтэй удирдлага, зохион байгуулалт, гүйцэтгэх хүч чадлыг гүнзгий харууллаа. Хятадын Коммунист нам нь ард түмнийг нэгтгэн удирдаж, бэрхшээлийг даван туулж, хамгийн найдвартай удирдагч хүч гэдийг гүн гүнзгий харуулж байна.
Study Times-д "Хятадын үндэстнүүдийн мянган жилийн мөрөөдлөө биелүүлсэн нь дэлхийг урамшуулжээ - Олон улсын нийгмээс Хятадын чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахыг өндрөөр үнэлж байна” гэх нийтлэл нийтлэгдсэн байна. Нийтлэлд чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах нь Хятадын тогтолцооны давуу талыг харуулсан гэж үзэж, бодит жишээн дээр өгүүлжээ. Кенийн эрх баригч нам Jubilee party ерөнхий нарийн бичгийн дарга Рафаэл Тужу Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойд баяр хүргэж, Хятадын Коммунист нам нь Хятадын гайхамшгийг бүтээсэнд баяр хүргэв. Хятадын Коммунист намын удирдлага байгаагүй бол Хятадын гайхамшгийг бүтээх боломжгүй бөгөөд ард түмнээр төв болгосон арга барил нь Хятадын гайхамшгийг бүтээсэн шалтгаан юм. Грекийн Гадаад хэргийн сайд асан, Хятадын Зүүн жигүүрийн зохиолчдын эвлэлийн Shadow Cabinet-ын Жорж Катругалос:
- Хятадын хувьд ядуурал гэдэг өнгөрсөн зүйл болж, Хятадын хөгжлийн амжилттай туршлага нь дэлхий дахинд маш их урам зориг өгсөн юм. Хятадын Коммунист нам нь ард түмнээр төв болгох хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, өөрчлөлт, хөгжлийн үр дүнг улам бүр тэгш болгож, бүх хүмүүст ашиг тусаа өгөхийг хичээн, "Ийм хөгжил бол жинхэнэ хөгжил гэж би бодож байна" гэж хэллээ.
Ирээдүйд үргэлжлэн хичээж ажиллана
Түүх ирээдүйг гэрэлтүүлдэг. Өнгөрсөн үеийн тэмцлийн замыг эргэн харахад бид бүх талаар чинээлэг нийгмийг байгуулах эрин зууны агуу үйлсийн яруу алдар ба мөрөөдлөө түүхийн гүнд бичив. Ирээдүйн замаа харж, орчин үеийн социалист байгууллын хүчирхэг улсыг бүх талаар бүтээн байгуулж, хүн төрөлхтний агуу түүхэн цагт Хятадын үндэстнүүдийн агуу түүхэн цагийг үргэлжлэн бий болгоно.
Гуанмин сайтад "Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, үргэлжлэн тэмцэх шинэ эхлэл" гарчигтай нийтлэлийг нийтэлжээ. Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах нь бидний амьдрал илүү элбэг баялаг болох төдийгүй, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах нь Хятад үндэстнүүдийн агуу их хөгжлийн Хятадын мөрөөдлийг биелүүлэх чухал алхам юм. Гэвч энэ нь эцсийн алхам биш. Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулсан гэдэг нь бид анхны нэг зуун жилийн зорилгоо биелүүлсэн гэсэн үг. Дараа нь хоёр дахь зуун жилийн зорилгоо биелүүлэх ёстой бөгөөд энэ нь орчин үеийн социалист байгууллын хүчирхэг улсыг бүх талаар байгуулах явдал юм. Үндэстнүүдийн хөгжлийн явцад алхам бүр хялбаргүй тул үргэлжлүүлэн тэмцэх шаардлагатай байна.
Синьхуанет-д "Агуу түүх мянган оныг гийгүүлж, Хятадын Коммунист Нам Хятадын ард түмнийг удирдан чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах мөчид" гарчигтай нийтлэл нийтэлжээ. Энэхүү нийтлэлд өнөөгийн Хятадын газар нутагт гайхамшигтай дүр зураг дэлгэгдэж, эдийн засаг илүү хөгжсөн, ардчилал илүү бүрэн, шинжлэх ухаан, боловсрол илүү дэвшсэн, соёл илүү цэцэглэн хөгжсөн, нийгэм илүү эв найртай, хүмүүсийн амьдрал сайн сайхан болсон байна. Шинэ аялалд бид Хятадын Коммунист намын удирдлагыг баримталж, Хятадын онцлогтой социалист системийн давуу талыг бүрэн дүүрэн харуулж, сайн сайхан амьдралын төлөө үргэлжлүүлэн тэмцэх ёстой гэж онцлон тэмдэглэв.
Сүлжээ хэрэглэгчид Хятад улс одоогийн байдлаар орчин үеийн социалист байгууллын орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ шатанд гарлаа. Орчин үеийн социалист байгууллын хүчирхэг орныг бүх талаар бүтээн байгуулах, Хятадын үндэстнүүдийн агуу их хөгжлийг биелүүлэх нь хялбархан биелэлдээ хүрэх зүйл биш учраас илүү хүнд, шаргуу хүчин чармайлт гаргах ёстой гэж илэрхийлж байна.
"Агуу эх орноо магтан, Хятадад төрсөндөө бахархана", "Зуун жилийн аялал гайхалтай, зуун жилийн уг санаа түүхээ мартахгүй", "Бид хоёр дахь зуун жилийн зорилгоо биелүүлэхээр зүтгэе", “Бид үүрэг үүрэглэн, бэрхшээлийг даван туулж практик үйлдлүүдээрээ 2-р зуун жилийн тэмцлийн зорилгоо биелүүлэх шинэ шалгалтыг туулах ёстой” гэх зэргээр сүлжээ хэрэглэгчид үргэлжлэн тэмцэхээр шийдсэнээ илэрхийлж байна.

Сүүлийн жилүүдэд Чунчин хотын Ваньшэн хотын эдийн засгийн хөгжлийн бүс болох Хэйшань суурингийн Наньмэн тосгон нь байгалийн экологийн орчин, ардын зан заншилд тулгуурлан хөдөө нутгийн үзэсгэлэнт газруудыг өөрчлөн, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлж байна Гэрэл зургийг: ЦАО ЮНЛҮН /Ардын сайт/

Уншигчид Аньхуй мужийн Менчэн шяний номын сангийн номын тавиурын хажууд ном уншина
Гэрэл зургийг: ХҮ ВЭЙГҮӨ /Синьхуа агентлаг/

Чинхай мужийн Хайдүн хотын Пин-Ань дүүргийн Санхэ суурингийн нүүлгэн шилжүүлэх төвлөрсөн хэсэгт Фаньшэнь тосгоны оршин суугч Мүө Лүө Мао Жи гэртээ гүйлтийн зам дээр дасгал хийнэ
Гэрэл зургийг: Ү ГАН /Синьхуа агентлаг/
