ХКН-ын Төв хорооны гадаадтай харилцах газар 11-р сарын 09, 12-нд гадаад орнуудаас БНХАУ-д суугаа элчин төлөөлөгчид, гадаадын бизнесийн нийгэмлэг болон үндэстэн дамнасан компанийн төлөөлөгчдөд 19 дэх сонгуулийн төв хорооны 5 дахь удаагийн бүгд хурлын үзэл санааг сурталчлан танилцуулах хурал зохиож, Хятад улсад суугаа 60 гаруй элчин сайд зэрэг 100 гаруй орны дээд хэмжээний дипломатч, түүнчлэн дэлхийн гол гол эдийн засгийн цогц болон дэлхийн топ 500 хүчирхэг компанийг оролцуулсан 100 гаруй байгууллага, компанийн төлөөлөгчид оролцсон байна.
Төв хорооны холбогдох байгууллагын албан тушаалтан болон мэргэжилтэн нар “Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө” хэрэгжсэнээс хойших Хятад улсын олсон бүх талын хөгжлийн ололт амжилт, ялангуяа “Улс ардын эдийн засаг нийгмийн хөгжлийн 14-р таван жилийн төлөвлөгөө болон 2035 он хүртэлх хэтийн зорилтыг боловсруулан тогтоох тухай ХКН-ын төв хорооны санаачилга”-ын гол агууллага, алс хэтийн нөлөөг танилцуулж, Ши Жиньпинээр цөм болгосон намын төв хорооны удирдлага дор, Хятад улс цаашид ч гадаадад нээлттэй байлгахаа өргөтгөж, “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах зэрэг олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, дэлхий нийттэй хөгжлийн боломжоо хуваалцахыг онцолсон байна.
Хуралд оролцсон зүтгэлтэн нар Хятад улсын “Арван гуравдугаар таван жил”-ийн хугацаанд олсон асар их ололт амжилтыг сайшааж, 19 дэх сонгуулийн төв хорооны 5-р бүгд хурал Хятад улсын “14-р таван жил”, бүр түүнчлэн нэн урт хугацааны эдийн засаг нийгмийн хөгжлийн зураг төлөвлөгөөг тогтоов, энэ нь Хятад улсын хөгжил дэвшлийг ахиулах төдийгүй цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжилд хүчтэй түлхэц болох юм гэжээ.
