solongonews
Ши Жиньпин Кот-д’Ивуарын ерөнхийлөгч Алассан Уаттаратай утсаар ярьжээ
2022-12-20 21:53
Ши Жиньпин Кот-д’Ивуарын ерөнхийлөгч Алассан Уаттаратай утсаар ярьжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 20-ны өдөр Кот-д’Ивуарын ерөнхийлөгч Алассан Уаттаратай утсаар ярьжээ. 

Ши Жиньпин "Кот-д'Ивуар бол Африк дахь Хятадын хамтын ажиллагааны чухал түнш. Ирэх онд хоёр орон дипломат харилцаа тогтоосны дөчин жилийн ой тохиох юм. Кот-д'Ивуар “Нэг Хятад"-ын зарчмыг тууштай баримталж ирснийг Хятад улс сайшааж байгаа бөгөөд Кот-д'Ивуарын талтай язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлаар харилцан дэмжиж, хоёр орны харилцааг бэхжүүлэн, шинэ шатанд гаргахад Хятад улс бэлэн байна" гэжээ. 

Алассан Уаттара "Ши Жиньпин дарга ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд дахинтай баяр хүргэж байна. 2018 онд хийсэн Хятад дахь айлчлал надад маш гүн сэтгэгдэл үлдээсэн. Хоёр орны дипломат харилцаа тогтоосон 40 жилийн ойг хамтдаа тэмдэглэхийг хүсэн хүлээж байна. Хятад улс Кот-д'Ивуарыг багтаасан бүс нутаг, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, мөн Африкийн орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд хүчтэй дэмжлэг үзүүлж, чухал хувь нэмэр оруулсанд Кот-д'Ивуар чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Бид Хятадын ард иргэдтэй найрсаг харилцаатай бөгөөд “Нэг Хятад" зарчмыг тууштай баримталсаар ирсэн. Мөн олон талт үзэл, “Бүс ба зам” санаачилгыг бүрэн дэмжих болно. Бид Хятадын аж ахуйн нэгж ирж какао боловсруулах аж үйлдвэр жич бусад салбарт хөрөнгө оруулалт хийхийг урьж байна. Хятадын талтай Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, бүс нутаг, олон улсын асуудлаар нягт харилцаа холбоотой байхад бэлэн байна" гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл