solongonews
Хятад, Иран сонгодог бүтээлийг харилцан орчуулах, хэвлүүлэх санамж бичигт гарын үсэг зурав
2021-03-17 10:38
Хятад, Иран сонгодог бүтээлийг харилцан орчуулах, хэвлүүлэх санамж бичигт гарын үсэг зурав

2019 оны 5 дугаар сард болсон Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээний бага хурлын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Хятад улс холбогдох улс орнуудтай хамтран Азийн сонгодог бүтээлүүдийг харилцан орчуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлэн байна" гэсэн чухал санаачилгыг хэрэгжүүлэхийн тулд Хятад, Ираны холбогдох байгууллагууд идэвхтэй зөвшилцсөнөөр, энэ оны 3 дугаар сарын 16-ны өдөр, Хятад, Иран хоёр улс "БНХАУ-ын Үндэсний мэдээ мэдээлэл, хэвлэлийн газар, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Исламын соёлын харилцааны байгууллага хооронд сонгодог бүтээлүүдийг харилцан орчуулах, хэвлүүлэх тухай санамж бичиг"-т гарын үсэг зурав. Уг санамж бичгийн дагуу Хятад, Иран улс нь ойрын таван жилд хоёр орны сонгодог 50 бүтээлийг хамтран орчуулж хэвлүүлэхээр тохиролцсон бөгөөд ингэснээр хоёр орны уншигчид, ард түмэнд оюун санаа, соёлын илүү сайн бүтээгдэхүүнийг оруулах болно.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл