solongonews
Ли Шүлэй Макаогийн хэвлэлийн өндөр албан тушаалтнуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2023-04-14 11:36
Ли Шүлэй Макаогийн хэвлэлийн өндөр албан тушаалтнуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв суртал ухуулгын албаны захирал Ли Шүлэй 04-р сарын 13-ны өдөр Бээжин хотноо Макаогийн хэвлэл мэдээллийн хүрээний өндөр албан тушаалтнуудын төлөөлөлтэй уулзлаа.

Ли Шүлэй хэлэхдээ "ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг танилцуулж, XVIII их хурлаас хойш Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын Төв хорооны хүчирхэг удирдлага дор нам, улс орны үйл хэргийн түүхэн ололт амжилт, өөрчлөлтийг хянан үзэж, Макаогийн эх орон нэгтнүүд, тэр дундаа Макаогийн хэвлэл мэдээллийнхэнд оруулсан чухал хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаа. Макаогийн хэвлэл мэдээллийнхэн эх оронч үзэл, хайр сэтгэлийн тугийг үргэлжлүүлэн өндөрт өргөн барьж, үндэсний ухамсрыг бэхжүүлж, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэн, соёлын өөртөө итгэх итгэлийг бэхжүүлж, эх оронч үзэл, Макаог хайрлах гол үнэт зүйлсийг хөгжүүлэхийг дэмжиж, Макаод "Нэг улс, хоёр систем" практикийг амжилттай гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна" хэмээн илэрхийлэв.

Макаогийн хэвлэл мэдээллийнхэн эх орон, Макаог хайрлах уламжлалыг урагшлуулж, "Нэг улс, хоёр систем", Макаогийн урт хугацааны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хадгалах дадлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж төлөөлөгчид үзэж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл