ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 07-р сарын 21-нд ТӨЗО-нд ажиллав. Мөн өдрийн үдээс өмнө Линьжыд хүрэлцэн очиход Ши Жиньпин даргыг онгоцны буудалд Төвдийн ард түмэн халуун дотноор угтан авав. Онгоцны буудлаас тэрээр Ни-Ян голын гүүрэнд очиж, Ялузамбу мөрөн болон Ни-Ян голын сав газрын экологийн орчныг хамгаалж буй байдалтай танилцав.
Ялузамбу мөрний экологийн орчныг хамгаалах бүс нь 2001 онд Хятадын үндэсний зэрэглэлийн экологийг хамгаалах туршилтын бүсийн жагсаалтад багтаж, байгалийг хамгаалах нийт 24 бүс, үндэсний зэрэглэлийн намгархаг 12 газрыг байгуулж, нийт талбай нь 103 мянган 500 кв.км-т хүрсэн байна.
21-ний үдээс хойш Ши Жиньпин дарга Линьжы хот төлөвлөлтийн музей, Ба-И дүүргийн Линьжы суурингийн Гала тосгон, Гомбо цэцэрлэгт хүрэлцэн очиж, хот байгуулалтын төлөвлөлт, хөдөө орон нутгаа хөгжүүлэх, хотын цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг ажилтай танилцав. 22-ны үдээс өмнө тэрээр Линче хотын галт тэрэгний өртөөнд очиж, Сычуань-Төвдийн төмөр замын ерөнхий төлөвлөлт, Лхас-Линьжыг холбосон төмөр замын ажилтай танилцаж, тэндээс галт тэргээр Лхас хотыг зорьж, Линьжы-Лхасыг холбосон төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцаж, холбогдох асуудлыг гүнзгий судалсан байна.
