solongonews
Ши Жиньпин дарга Тайландын Ван Важиралонгкорнд баярын цахилгаан илгээв
2020-12-06 20:09
Дарга Ши Жиньпин Тайландын Ван Важиралонгкорнд баярын цахилгаан илгээв.

        Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Тайландын Вант Улсын Ван Важиралонгкорнд үндэсний баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрээр баярын цахилгаандаа: Хятад, Тайланд хоёр орон найрсаг харилцаатай, хоёр орны харилцаа урагштай хөгжиж ирсэн. “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах тухай илэрхий амжилтад хүрсэн байна. Коронавирусийн цар тахлын өмнө хоёр орны засгийн газар, ард түмэн бие биедээ тусалж, хүнд бэрхшээлийг хамтдаа туулан уламжлалт эв найрамдал шинэ өндөрлөгт хүрсэн.

   Би Хятад, Тайланд хоёр орны харилцааг дээд хэмжээгээр чухалчлан үздэг. Важиралонгкорн вангийн хамт хоёр орны иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цар тахлын дараах шинэ амжилтад хүргэж, тус бүс нутаг, цаашлаад дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд идэвхтэй хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэж Ши Жиньпин онцоллоо. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл