solongonews
Хятадын “Үнэн” сэтгүүл Ши Жиньпин даргын чухал өгүүллийг нийтэллээ
2021-03-16 10:18
“Дэлхийн шинжлэх ухааны гол болох төв, инновацын өндөр зэрэглэлийн орон болохоор хүчин зүтгэнэ”

Хятадын “Үнэн” сэтгүүлийн 03-р сарын 16-ны өдөр гаргасан зургаа дахь дугаарт ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний "Дэлхийн шинжлэх ухааны гол болох төв, инновацийн өндөр зэрэглэлийн орон болохоор хүчин зүтгэнэ" гэх чухал өгүүллийг нийтэлсэн байна.

Нийтлэлд шинжлэх ухаан, технологи нь улс орны ирээдүй, хувь заяанд хэзээ ч ийм гүн гүнзгий нөлөө үзүүлж байгаагүй бөгөөд ард иргэдийн амьдрал, аз жаргалын мэдрэмжид мөн ийм их нөлөө үзүүлж байгаагүйг юм. Хятад улс сэргэн мандаж, цэцэглэн хөгжихийн тулд шинжлэх ухаан, технологийг эрчимтэй хөгжүүлж, дэлхийн шинжлэх ухааны гол болох төв, инновацын өндөр зэрэглэлийн орон болохоор хичээн зүтгэх ёстой. Нөхцөл байдал, сорилт шалгалт, үүрэг зорилго бүгд үүнийг шаардаж байна. Бид дэлхийн хэмжээн дэх шинжлэх ухаан, технологийн хүчирхэг улсыг бүтээн байгуулах шаардлага аль ч цаг үеэс илүү тулгамдаж байна. Манай улсын шинжлэх ухаан, технологийн ажилтнууд ерөнхий чиг хандлагыг барин, нөхцөл боломжийг ашиглаж, асуудлыг шуурхай шийдэн, бэрхшээлтэй даван туулж, дэлхийн шинжлэх ухаан, технологийн хошууч байрыг зорин урагшилж, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиглэлийг удирдан чиглүүлж, түүхээс өгсөн хүнд үүрэг хариуцлагыг үүрэн, шинэ эрин үеийн технологийн шинэчлэлийн түүчээ болохоор хүчин зүтгэх хэрэгтэй гэж онцолжээ.

Инновац бол анхны хөдөлгөгч хүч гэдгийг бүрэн ойлгож, шинжлэх ухаан, технологийн өндөр чанартай хангамжаар ханган, орчин үеийн эдийн засгийн тогтолцооны бүтээн байгуулалтыг тулгуурлах хэрэгтэй. Бие даан инноваци хийж, инновацид итгэх итгэлээ бэхжүүлэн, бие даасан инновацын чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Хараат бус инноваци бол дэлхийн технологийн оргилд гарахад заавал туулах зам юм. Гол болох түлхүүр технологийг зээлж авчрах, худалдаж авчрах, гуйж авчрах боломжгүй. Гол болох түлхүүр технологийг гартаа атгаж байсан цагт л бид үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний батлан ​​хамгаалалтын аюулгүй байдал болон бусад аюулгүй байдлыг үндсээр нь баталгаажуулж чадна гэж нийтлэлд мөн дурджээ.

Шинжлэх ухаан, технологийн системийн шинэчлэлийг бүрэн хэмжээнд гүнзгийрүүлэн, инновацын системийн үр ашгийг дээшлүүлж, инновацын амьд хүчийг өдөөн хөгжүүлэх хэрэгтэй. Технологийн шинэчлэлийг хязгаарлагч үзэл суртлын бүх саад тотгор, тогтолцооны хаалтыг арилгаж, технологийн болон тогтолцооны инновацын "хос хөдөлгүүр"-ын бодлогыг баримтлан, технологийн инновацын системийн дээд түвшний зураг төслийг төгөлдөржүүлнэ. Дэлхийн шинжлэх ухаан, технологийн засаглалд оролцож, Хятадын оюун ухаанаар хувь нэмрээ оруулан, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалтыг эрчимтэй дэмжинэ.

Хөгжлийг удирдагч шилдэг боловсон хүчний стратеги дахь байр суурийг баттай тогтоож, авьяас чадвартныг дэмжин, инновацын хөгжил дэх боловсон хүчний суурийг баталгаажуулах хэрэгтэй. Инновацад хүрэх замд боловсон хүчин дутагдаж болохгүй. Инновацын ажилтны авьяас чадварыг үнэлэх механизмыг бий болгон, боловсон хүчний авъяас чадварыг нэмэгдүүлэхэд ашигтай сургалтын механизм, хэрэглээний механизм, урамшууллын механизм, өрсөлдөөний механизмыг бүрдүүлэх ажлыг түргэтгэж, дэлхийн чадварлаг хүчнүүд цугларсан, өрсөлдөөний эрх чөлөө бүхий шинэ нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй гэж өгүүлэлд дурдсан байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл