solongonews
Ши Жиньпин дарга Египетийн ерөнхийлөгчид эмгэнэлийн цахилгаан илгээв
2021-03-28 20:26
Дарга Ши Жиньпин Египетийн ерөнхийлөгчид эмгэнэлийн цахилгаан илгээв

         БНХАУ-ын дарга Ши Жиньпин Египетийн Ерөнхийлөгч Сисид Египетэд          галт тэрэг мөргөлдсөнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлэн цахилгаан 03-р сарын 27-нд илгээв.

Тэрээр:

- Египетэд галт тэрэг мөргөлдөж, их хэмжээний хохирол учирсныг мэдээд маш их цочирдсон. Миний бие Хятадын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон өөрийн нэрийн өмнөөс хохирогчдод гүн эмгэнэл илэрхийлж, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн болон шархадсан хүмүүст чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүсийг хурдан эдгэрэхийг хүсэж байна гэж бичсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл