
Энэ сарын 15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэргий Пэн Ли Юаний хамт Бээжингийн биеийн тамир спортын үндэсний ордонд Азийн соёл иргэншлийн яриа хэлцэлд оролцож буй гадаад орны удирдагчид, тэдний гэргий нарын хамт Азийн соёл иргэншлийг карнавалд оролцжээ. Ши Жиньпин дарга Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс олон орны хүндэт зочид, уран бүтээлчдэд баяр хүргэж, Азийн соёл иргэншлийн карнавал албан ёсоор нээгдсэнийг зарласан байна.

Талбайд суусан үзэгчдийн арваас нэг хүртэл тоолох дуунд Азийн соёл иргэншлийн карнавал Хятадын биеийн тамир спортын үндэсний ордон Шувууны үүрэнд албан ёсоор нээгдлээ. "Залуучуудын карнавал, Азийн мөрөөдлийг биелүүлье" уриан дор болж буй Азийн соёлын тэмдэглэлт баяр бол Азийн соёл иргэншлийн яриа хэлцлийн чухал агуулгын нэг юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс олон орны хүндэт зочид, уран бүтээлчдэд баяр хүргээд:
- Азийн олон орон эртний гайхамшигт соёлтой, тус тусын онцлог шинжтэй, эвсэг зохицонгуй, харилцан уялдан хөгжиж ирсэн. Азийн соёл иргэншлийн олон ургальч чанар нь Азийн соёлыг улам баялаг агуулгатай, улам эрч хүчтэй болгосон юм. Өнөө орой урлагийн бүтээл, үндэстэн гэж ялгалгүй, хүмүүсийн үзэл бодлыг ойртуулах болно. Мөн дэлхий дахинд сэтгэл хөдөлгөм, эрч хүчтэй, энх тайван, хөгжиж дэвшсэн Ази тивийг харуулна гэж хэллээ.

Тоглолт “Бидний Ази” найрал дуугаар эхэлж, олон орны залуу дуучид, найрал дууны чуулга хамтран карнавалын сүлд дууг эгшиглүүлсэн байна.

Найрамдлаа бэхжүүлж, найз нөхдөө умартахгүй байхыг гадаад, дотоодын дуучид, уран бүтээлчдийн хамтран бүтээсэн "Холын гийчид минь хоноод мордоорой" дуугаар харуулсан бол тоглолтын төгсгөлд дуулсан "Азийн гэрэл гэгээ" дуу Азийн ард түмэн хувь заяагаа нэгтгэн, аз жаргалаа хуваалцах мөрөөдлийг илэрхийлсэн юм. Тус карнавалд 30 мянга гаруй үзэгч оролцсон байна.
