Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ "Өвөр Монголын экологийн нөхцөл байдал нь Өвөр Монголын бүх үндэстний ард түмний оршин тогтнох, хөгжихтэй холбоотой төдийгүй Хятадын хойд, зүүн хойд,баруун хойд бүс нутаг,цаашид Хятадын экологийн аюулгүй байдалтай холбоотой юм" гэж онцолжээ.
Өвөр Монголыг Хятадын умард нутгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавч болгон байгуулах нь улс орны ерөнхий хөгжилд тулгуурлан тогтоосон стратеги бөгөөд Өвөр Монголын ухамсартайгаар хэрэгжүүлэх томоохон үүрэг хариуцлага юм.
Өнгөрсөн таван жилийг эргэн харахад ӨМӨЗО-ы экологийн байгаль орчныг хамгаалах ба эдийн засгийн хөгжлийн уялдаа холбоог зөв зохицуулж, уул, ой,гол мөрөн, нуур, элсний системийн менежментийг зохицуулж, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн тогтолцоог идэвхтэй бүрдүүлж ирсэн. Мөн экологийн орчин, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, ногоон хөгжлийг ахиулж, эко системийг хамгаалах ажлын практикт ерөнхий нөхцөл байдалд томоохон өөрчлөлт гарсан байна.
-Би экологийн бүтээн байгуулалтад оролцсоны хувьд ӨМӨЗО-ы Намын Ⅹ их хурлаас хойш Өвөр Монголын экологийн бүтээн байгуулалтад гарсан асар их өөрчлөлтийн талаар гүн мэдэрч байна. Өнгөрсөн 5 жилд Өвөр Монголын экологийн бүтээн байгуулалттай холбоотой бүх талын ажил тууштай хэрэгжиж, экологийн байгаль орчныг хамгаалах түүхэн, эргэлт, ерөнхий өөрчлөлтийг даван туулж, хөхөмдөг ногоон уул ус бол алт мөнгөн уул ус мөн гэдгийн тухай ойлголт нь үндэс суурь болсон гэж төлөөлөгч Хао Ин хэлсэн байлаа.
- Энэхүү удаагийн хурлын илтгэлд ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөнд экологийн бүтээн байгуулалтын тухай “экологийн орчныг хамгаалж, илүү их амжилтад хүрэх” зорилт дэвшүүлсэн нь экологийн бүтээн байгуулалтын тухай нэн гүн гүнзгий өөрчлөлт гарсныг харуулсан гэж тэрээр мөн тайлбарласан байна.
