solongonews
Дарга Ши Жиньпин Грекийн Ерөнхий сайд Мизутакистэй уулзав
2019-11-05 15:48
Ши Жиньпин дарга Грекийн Ерөнхий сайд Мизутакистэй уулзав.

    Ши Жиньпин дарга 11 дүгээр сарын 04-ний өдөр Грекийн Ерөнхий сайд Мизутакистэй уулзлаа. Дарга Ши Жиньпин Мизотакисыг Хятад дахь 2-р олон улсын импортын үзэсгэлэнд оролцохоор ирсэнд халуунаар угтаж байгаагаа илэрхийлэв. Ши Жиньпин дарга:

- Хятад улс импортын үзэсгэлэн яармаг зохион байгуулж байгаа нь чөлөөт эдийн засаг, эдийн засгийн даяаршлыг дэмжиж, зах зээлээ дэлхий нийтэд нээлттэй болгож байгаа явдал юм. Олон улсын эдийн засаг, худалдааны солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын худалдаа, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой. Бид Грекийн Экспог ашиглан өөрийн улсынхаа өндөр чанарын бүтээгдэхүүнийг Хятадын хэрэглэгчдэд сурталчлахыг сайшааж байна. Хятад, Грек нь уламжлалт найрсаг харилцаатай байж, харилцан ойлголцол, харилцан хүндэтгэл, улс төрийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны найдвартай үндэс суурьтай юм гэж онцлов. Хятад улс өндөр түвшний солилцоо, хамтын нөхөрлөл, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, прагматик хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр Гректэй хамтарч ажиллахад бэлэн байна гэж хэлэв.

Мизотакис:

- Грекийн эдийн засаг, худалдааны томоохон төлөөлөгчдийг удирдан Хятад улсын олон улсын импортын хоёр дахь удаагийн үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Грек, Хятад хоёр улс уламжлалт найрамдалт харилцаатай. Грек улс Хятад улсыг хүндэтгэн, Хятад улсын хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлдэг бөгөөд Хятадын найдвартай түнш, Хятад улсын үндсэн ашиг сонирхлыг хөндсөн асуудал дээр Хятад улсыг тууштай дэмжиж ажилладаг. Грек, Хятадын харилцааны ирээдүй илүү гэрэл гэгээтэй болно гэдэгт би итгэж байна гэж хэлэв.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл