
“Хоёр дахь удаагийн Хятад улсын адуун соёлын наадам ба Өвөр Монголын олон улсын адуун соёлын үзэсгэлэн”-гийн нэгэн агуулга болох “Монгол мориний биет бус соёлын өвийн үзэсгэлэн” ӨМӨЗО-ы үзэсгэлэнгийн ордонд саяхан дэлгэгдлээ. Тус удаагийн үзэсгэлэнг ӨЗО-ы Соёл ба Аялал жуулчлалын танхимаас санаачлан, Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордноос зохион байгуулав.

Үзэсгэлэн Өвөр Монголын элбэг баялаг биет бус соёлын өвөөр монгол морьны зориг санааг тайлбарласан бөгөөд Хятад улсын дарга Ши Жиньпин Өвөр Монголд ажиллаж байх үеэр “Монгол морьны зориг санааг бадруулья” хэмээн ярьсан чухал яриаг хэрэгжүүлж, соёлын уур амьсгалыг бүрдүүлэхийг зорьжээ. Үзэсгэлэн “Монгол морьны танилцуулга”, “Монгол морьны эдлэл хэрэглээ”, “Монголчуудын морьтой холбоотой зан үйл”, “Монгол морьны зориг санаа” хэмээх дөрвөн агуулгад хувааж, монгол морьны биет бус соёлын өв болон бусад бүтээгдэхүүн, үзэсгэлэнгийн тоглолт зохион байгуулав. Морьны хадан зураг, орон нутгийн адил бус хийцтэй адил бус материалаар бүтээсэн эмээл, тамга зэргийн зүйл 40 иж бүрдэл, монгол морьны эдлэл хэрэглээ хийх ур мэргэжил, монгол үндэстний дээсэн мэргэжил зэрэг биет бус соёлын өвийн 19 төрлийг дэлгэн харуулсан байна.
Энэхүү үзэсгэлэн “Монгол адуун соёлыг харуулж, монгол морьны зориг санааг бадруулья” гол сэдвийн тойронд монгол морьны тухай мэдлэгийг түгээн дэлгэрүүллээ. Үзэсгэлэнгийн агуулгыг улам баяжуулах үүднээс “Уламжлалт соёлыг сар бүр уламжлах” үйл ажиллагаа зохиож, монгол морьны биет бус соёлын өвийн төслийн тоглолт, уламжлагчаас газар дээр нь уламжлан сургах болон морь судлаачийг урин “Миний монгол морьны үлгэр”-ийг яриулав. Бага сургуулийн хүүхдүүдийг зохион байгуулж монгол морийг таних, монгол морийг эрэх, өөрийн бодол дахь монгол морио зурах зэргийн үйл ажиллагаагаар монгол морьны соёлыг танилцуулав. Мөн “Үзэмчин хүүхэд”, “Ганган хар” тусгай сэдэвт кино үзүүлсэн юм.
Үзэсгэлэнгийн үер “Соёл, аялал жуулчлалын худалдаа”-г зохион байгуулж, уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн, биет бус соёлын бүтээгдэхүүн болон соёлын бүтээлч бүтээгдэхүүн зэргийг дэлгэн харуулж, олон нийтэд адуун соёлыг харуулан, өвөрмөц онцлогтой соёл, аялал жуулчлалын бүтээлч бүтээгдэхүүнийг сонирхуулав.
