БНХАУ-ын дарга Ши Жиньпин Эр-Риядад тухайн нутгийн цагаар 12-р сарын 09-ний өдөр Иракийн ерөнхий сайд Мохаммед Суданитай уулзав.

Ши Жиньпин онцлохдоо "Ирак бол БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Арабын анхны орнуудын нэг юм. 2015 онд хоёр орон стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш Хятад Иракийн харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй ахиц дэвшил гаргасаар ирсэн. Хятадын язгуур ашиг сонирхолтой холбогдох асуудлаар Ирак Хятадыг тууштай дэмжсээр ирснийг Хятад улс өндрөөр үнэлж байна. Үндэсний бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах Иракийг Хятад улс үргэлжлэн дэмжих бөгөөд Иракийн олон бүлгүүдийн эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Мөн Ирактай хамтаар, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг байнга урагш хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна" гэжээ.
Мөн "Хятад улс Иракийг эдийн засгийн сэргээн босголтод нь үргэлжлүүлэн дэмжиж, Иракт аж үйлдвэрээ сэргээх, ард түмний амьжиргааг дээшлүүлэх, тогтвортой хөгжилд хүрэхэд туслах болно. Ирак улс Хятадын гишүүд, байгууллага, төслүүдийн аюулгүй байдлыг үргэлжлүүлэн хангана гэж үзэж байна. Хятад улс Иракийн Дэлхий дахины хөгжлийн санаачилгыг идэвхтэй дэмжиж байгааг өндрөөр үнэлж, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгад Иракийн оролцоог баяртайгаар хүлээн авч байна. Хятад улс Хятад-Арабын хамтын ажиллагааг дэмжиж байгааг үнэлж, Ирактай хамтран Хятад-Арабын анхны дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлж, Хятад-Арабын стратегийн түншлэлийг илүү өндөр түвшинд хүргэхэд бэлэн байна" гэжээ.

Судани хэлэхдээ "Ирак, Хятад хоёр орны соёл иргэншлийн солилцоо өнө удаан жилийн түүхтэй. Хятад улс бол Иракийн сайн найз бөгөөд хоёр орны харилцаа, найрамдал өнө мөнхийн юм. Хятад улс бол хөгжиж буй орнуудын үлгэр жишээч загвар, мөн Хятад улсын хамтын хөгжлийг дэмжиж, хэрэгжүүлэх, колоничлолыг эсэргүүцэх санаачилга нь олон туйлт дэлхий ертөнцийн чухал зүйлүүд билээ. Иймээс "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг ахиулахад Хятадын чухал түнш байхыг Ирак хүсэж байна. Өнөөдөр үдээс хойш болох Араб-Хятадын анхдугаар дээд хэмжээний уулзалт бүрэн дүүрэн амжилттай болно гэдэгт итгэж байна" гэжээ.
