solongonews
Ши Жиньпин Израилийн Ерөнхийлөгч Исаак Херцогтэй утсаар ярилаа
2021-11-17 20:21
Ши Жиньпин Израилийн Ерөнхийлөгч Исаак Херцогтэй утсаар ярилаа.

Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 17-нд Израилийн Ерөнхийлөгч Исаак Херцогтэй утсаар ярилаа.

Ши Жиньпин онцлохдоо "Хятадын үндэстнүүд болон Еврей үндэстэн бүгд олон жилийн түүх, соёл иргэншилтэй бөгөөд хоёр талын найрсаг харилцааны дор маш олон нандин дурсамжуудыг үлдээсэн юм. Хятад, Израиль дипломат харилцаа тогтоосноос хойш бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэж, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх  чухал зарчмыг эрс баримталж, хоёр орны харилцааг эрүүлээр хөгжүүлэн, олон салбар дахь хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрсэн билээ. Хятад улс хоёр орны харилцааны хөгжлийг маш их чухалчилсаар ирсэн бөгөөд Израилийн талтай ирэх жилийн дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойгоор гараа болгон хоёр орны стратегийн иж бүрэн тогтвортой хөгжлийг ахиулан, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээх болно" гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо "Израиль Палестин хоёр тал “хоёр улсын шийдэл”-ийн сууринд яриа хэлэлцээрийн арга энх тайвныг биелүүлэхийг Хятад улс санаачилсаар ирсэн" гэлээ.

Найруулагч: surnaa
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл