solongonews
Ши Жиньпин оюутнуудад хариу захидал бичжээ
2023-05-16 10:24
Ши Жиньпин оюутнуудад хариу захидал бичжээ.

Саяхан Хятадын Газрын тосны их сургуульд сурч буй төв Азийн оюутнууд Хятад улсын дарга Ши Жиньпинд захидал бичиж, Хятадад сурч амьдарч буй тухайгаа танилцуулсан бөгөөд Хятад-Төв Азийн хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахад хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Ши Жиньпин тэдэнд хариу захидал бичихдээ "Хятад болон төв Азийн орнууд бол уул усаараа залгалдсан гүн зузаан найрамдалтай улс орнууд юм. 2013 онд би төв Азийн орнуудад айлчлахдаа “Торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах санаачилгаа дэвшүүлж байсан. 10 жилийн турш Хятад болон төв Азийн харилцаа тасралтгүй урагшилж, олон салбарт баялаг амжилт тогтоолоо. Бидний найрамдалт харилцааг үеийн үед залгамжлахад үр хойч болсон та нарын оролцоо чухал юм. Та бүхэн бол Хятад, төв Азийн харилцааны гэрчлэгч, ашиг тусыг нь хүртэгч мөн. Тиймээс энэхүү агуул үйлсэд хүчин зүтгэж, торгоны замын үзэл баримтлалыг бадруулж, найрамдлын элч, гүүр болж ажиллахыг хүсэж байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл