solongonews
Ши Жиньпин Наньян хотод ажиллав
2021-05-14 09:50
Ши Жиньпин Наньян хотод ажиллав.

Хятадын төв нутгийн Хэнань мужийн Наньян хот нь 2700 гаруй жилийн түүхтэй эртний түүх соёлт нэртэй хот бөгөөд Хятад улсад сарнай цэцэг тарьж ургуулсан хамгийн том бааз юм. 05-р сарын 12-ны өдөр Хэнань мужид ажиллаж буй Хятад улсын дарга Ши Жиньпин Наньян хотын сарнай цэцгийн паркад ирж, тухайн нутаг сарнай цэцгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, иргэдэд ажлын байраар хангахыг дэмжиж байгаатай танилцжээ.

10 зүйлийн өнгө, 2000 гаруй төрөлтэй сарнай цэцэг нь энэ нутагт 2.5 тэрбум юанийн орлогыг авчирсан байдаг. Ши Жиньпиний танилцаж байгаа сарнай цэцгийн парк нь Хятадын сарнай цэцгээр голлосон хамгийн том парк бөгөөд нийт талбай нь 87 га юм. Тус парк 2010 оны 10-р сард ашиглалтад орсноос хойш гадаад дотоодын 3 сая гаруй жуулчин /давхардсан тоогоор/ хүлээн авчээ.

Саяхан Ши Жиньпин Фүжянь муж, Гуаншигийн өөртөө засах оронд ажиллахдаа орон нутгийн онцлог хүнсний бүтээгдэхүүнтэй танилцжээ. Орон нутгийн онцлогт аж үйлдвэртэй танилцсан тухайгаа ярихдаа "Хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд орон нутгийн онцлогт тохирсон аж үйлдвэрийг хөгжүүлэх нь зангилаа юм. Өвөрмөц онцлогтой аж үйлдвэрийг хөгжүүлэх нь орон нутгийн бодит эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл