2019 оны Хятад улсын Олон улсын ухаалаг аж үйлдвэрийн үзэсгэлэн 08-р сарын 26-ны өдөр Чүнчин хотод болов. Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захиа илгээн халуун баяр хүргэлээ.
Ши Жиньпин дарга: "Өнөө үед интернэт, том дата, хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн мэдээллийн технологи өдөр ирэх тусам өөрчлөгдөн шинчлэгдэж, шинжлэх ухаан, технологийн шинэ хувьсгал, аж үйлдвэрийн хувиралт эрчимтэй хөгжиж, эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил, дэлхийн засаглал зэрэг тал дээр нөлөө үзүүлж байгаа юм.
Хятад улс ухаалаг үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч, дижитал аж үйлдвэржилтийг хурдасган, аж үйлдвэрийг тоон хэлбэрт шилжүүлж, дижитал эдийн засаг ба бодит эдийн засгийн гүнзгий интеграцийг дэмжиж байна" гэж цохон тэмдэглэв. Ухаалаг эрин үеийг бий болгож, ухаалаг ололт амжилтаа хуваалцахын тулд Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллахад бэлэн байна.
Ши Жиньпин дарга 2019 оны Хятад улсын Олон улсын ухаалаг аж үйлдвэрийн үзэсгэлэнд баяр хүргэв
2019-08-26 11:20
Дарга Ши Жиньпин 2019 оны Хятад улсын Олон улсын ухаалаг аж үйлдвэрийн үзэсгэлэнд баяр хүргэсэн байна.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
