Хятад ба Беларусын засгийн газрын хоорондын ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Улс төр, хууль зүйн төв хорооны нарийн бичгийн дарга, Хятад улс ба Беларусын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хорооны Хятадын талын тэргүүлэгч Гө Шэнкүнь 14-ны өдөр Бээжин хотноо Беларусын засгийн газрын нэгдүгээр орлогч ерөнхий сайд, Беларусын талын тэргүүлэгч Снопковтэй видеогоор ярилцаж, тус удаагийн хурлыг хамтдаа даргалсан байна.
Гө Шэнкүнь:
- Ши Жиньпин дарга гурав дахь удаагийн хурлаас хойш ба Лукашенко ерөнхийлөгчийн чухал нийдлэг ойлголтын дагуу хоёр тал нягт харилцаа байгуулжээ. Түүнчлэн эдийн засаг, технологи, хууль хэрэгжүүлэх, боловсрол, соёл зэрэг салбар дахь хамтын жаиллагаа амжилтад хүрч, хоёр орны тал бүрийн стратегийн түншийн харилцааг батжуулсан байна. Дэлхийн хэмжээнд цар тахлын байдал мөн хэцүү байгаа нөхцөлд бид видео хэлбэрээр хурлаа зохион байгуулж байгаа нь хоёр талын харилцаагаа гүнзгийрүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг үргэлжлүүлэн чангатгах хүсэл мөрөөдөлийг харуулж байгаа юм. Хоёр тал хоёр орны тэргүүний төлөвлөөгөөний дагуу хамтдаа цар тахлын эсрэг тэмцэж, сорилт өрсөөлдөөнийг хамтдаа аргацааж, хүн төрөлхтний эрүүл мэндийн нийт цогцын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах болно. Түүнчлэн хоёр орны стратегийн харилцаа холбоог бэхжүүлэн “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагааг өндөр чанар бүхий хамтдаа бүтээн байгуулж, хамтын ажиллагааны томоохон төслөөр удирдуулж, Хятад, Беларусын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны хамтын хөгжлийг биелүүлэх болно гэж илэрхийллээ.
Снопков:
- Беларус улс цар тахлын эсрэг Хятад улстай хамтдаа тэмцэж, олон салбарт ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр талын харилцааг шинэ төвшинд гаргах болно гэж хэллээ.
Хурлын дараа Гө Шэнкүнь, Снопков нар хурлын тэмдэглэл ба хорооны хэмжээнд гаалийн хяналт шалгалт, хорио цээрийн хамтын ажиллагааны салбар хороо байгуулах тухай бичиг материалд гарын үсэг зурсан төдийгүй, эдийн засаг, худалдааны салбарын холбогдох хамтын ажиллагааны бичиг материалд гарын үсэг зурсан байна.
