
Бээжин хотноо 07-р сарын 04-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятад улсад албан ёсны айлчлал хийж буй Бангладешийн ерөнхий сайд Шейх Хасина Вазедтэй хэлэлцээр хийлээ.
Ли Кэчян сайд: - Бангладеш бол Хятад улсын Өмнөд Азийн бүс нутаг дахь хамтын ажиллагааны чухал түнш юм. Хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр тал харилцан бие биенийхээ амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй чухал асуудлаар ямагт харилцан ойлголцож, харилцан дэмжиж ирлээ. Ши Жиньпин дарга 2016 онд Бангладешт амжилттай айлчилж, хоёр орон стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосон юм. Бангладешийн талын хамт дээд зиндааны харилцаагаа нягтруулж, стратегийн итгэлцлээ бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, иргэдийн найрсаг харилцааг нэмэгдүүлэн, хоёр орны харилцааг улам хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж хэллээ.
Хасина Вазед сайд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргээд: - Бангладеш, Хятадын харилцаа өндөр түвшинд байгаа бөгөөд хоёр тал тогтвортой, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх энх тайвны хэлбэрээр зөрчлийг шийдвэрлэхийн тулд хичээдэг юм. Хятадын талын хамт ирэх онд хоёр орон дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэхэд Бангладешийн тал бэлэн байна. Өдгөө Бангладеш улс “Алтан Бангладеш” зорилтыг ахиулж байгаа бөгөөд "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулахад идэвхтэй оролцож, Бангладеш, Хятад, Энэтхэг, Мьянмарын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг түргэтгэн, бүс нутгийн дэд бүтцийн түншлэлийг эрчимжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, дэд бүтцийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж, улам сайн сайхан ирээдүйг хамтдаа угтахад бэлэн байна гэж хэлсэн байна.
