Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 09-нд Альфа Кондед баярын цахилгаан илгээж, Бүгд Найрамдах Гвиней Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд нь баяр хүргэлээ.
Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа, Хятад, Гвиней хоёр орон нь найрсаг харилцаатай, харилцан итгэлцэн сайн анд найз. Миний бие Хятад, Гвинейн харилцааны хөгжил, хоёр орны найрсаг харилцааг маш чухалчлан үздэг. Эрхэм ерөнхийлөгч тантай хамт харилцан бие биеэ дэмжиж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Хятад, Гвинейн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орон, тэрчлэн хоёр улсын ард түмэнд үр өгөөжөө хүртэхэд бэлэн байна гэж онцолсон байна.
