XIX удаагийн IV бүгд хурлаас “ХКН-ын төв хорооноос Хятад шинж чанар бүхий социалист тогтолцоог баримталж сайжруулах, улсын засаглалын тогтолцоог шинэчлэх, засаглалын чадавхыг сайжруулах тухай чухал асуудлын шийдвэр”-ийг батлав. Энэ нь Хятад улсын төрийн тогтолцоо ба үндэсний засаглалын тогтолцооны чухал давуу талуудыг системтэйгээр нэгтгэн дүгнэж, төрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг ахиулах томоохон ажил, арга хэмжээг цогц байдлаар төлөвлөсөн байна.
1. Шинийг санаачлах сэтгэхүйг баримтална: "Шийдвэр" -т 31 удаа "шинийг санаачлах" гэж дурдсан бөгөөд энэ нь цаг хугацаандаа дасан зохицох, бэрхшээлийг даван туулах, шинийг санаачлах хэрэгцээг харуулж байна.
Асуудал нь шинийг санаачлахын эхлэл, түүний хүч чадлын эх үүсвэр юм. Өнөөгийн Хятад улсад шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх, эдийн засгийн шинэ хэв байдалд дасан зохицох, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд цөм шинийг санаачлах сэтгэхүйг баримталж хариу арга хэмжээ авч тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэнэ.
2. Хууль зүйг баримтлах сэтгэхүйг баримтална: "Шийдвэр"-т Хятадын онцлог шинжтэй социалист хууль зүйн засаглалын дүрмийг маш чухал байр суурьд тавьсан байна.
Хууль зүй нь эдийн засаг, нийгмийн хөгжлийг батлах үр дүнтэй арга бөгөөд манай намын улс орныг удирдах үндсэн арга зам юм. IV бүгд хурлаас Хятадын онцлог шинжтэй социалист хууль зүйн засаглалын дүрмийг маш чухал байр сууринд тавьсан нь ХКН-ын төв хорооноос улс орныг хууль журмын дагуу удирдан зохион байгуулах, хууль зүйн засаглалтай улс байгуулахыг маш их чухалчлан үзэж байгааг харуулж байна.
3. Доод шугамын сэтгэхүйг баримтална: "Шийдвэр"-т хөгжлийн зам дахь янз бүрийн эрсдэлийн бэрхшээлийг даван туулахыг дурдав.
Амжилтад хүрэх тусам бид илүү болгоомжтой байх ёстой бөгөөд амар амгалан, аюулгүй байдлын талаар илүү их санаа зовох ёстой нь манай намыг улс орноо удирдах чухал туршлага юм. ХКН-ын XVIII их хурлаас хойш Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин томоохон чухал хурал дээр доод шугамын сэтгэхүйг баримталж болгоомжтой мэдрэмжийг дээшлүүлэх ёстой гэж олон удаа онцолж байлаа.
