solongonews
Хятад улс бол Аргентины худалдааны чухал түнш
2023-01-26 16:47
Хятад улс бол Аргентины худалдааны чухал түнш

Тухайн нутгийн цагаар 24-ний өдөр Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын цогцын 7-р дээд хэмжээний уулзалт болжээ. Аргентин зохион байгуулагч орны хувьд тус улсын Гадаад хэргийн сайд Сантьяго Кафиеро Хятадын төв радио, телевизийн сэтгүүлчдэд тусгай ярилцлага өгчээ.

- Энэ удаагийн уулзалт нь Хятад болон Латин Америкийн хамтын цогцын хөгжилд ямар нөлөө тусгал үзүүлнэ гэж та үзэж байна?

Кафиэро “Юуны өмнө Ши Жиньпин дарга дээд хэмжээний уулзалтад видео илтгэл тавьсанд талархаж байна, учир нь бидний хувьд Хятадын оролцоо маш чухал. Хятад улс энэ бүс нутгийн хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэг, солилцоонд оролцох нь хамтын ажиллагааг дэмжиж, олон талт мөрийн хөтөлбөрийг зохицуулахад чухал ач холбогдолтой төдийгүй олон улс орон санал бодлоо илэрхийлэх замаар олон талт үзлийн агуулга улам баялаг болж чадна гэж бодож байна. Тиймээс бид эдийн засаг, худалдааны энэхүү харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхийг хүсэн хүлээж байна” гэжээ.

- Таны бодлоор энэхүү дээд хэмжээний уулзалт нь Латин Америкийн хамтын цогцын цаашдын хөгжилд ямар ач холбогдолтой вэ?

Кафиэро “Одоогийн нөхцөл байдалд Латин Америк, Карибын тэнгисийн орнууд нийтлэг үзэл бодолтой байх, өөрөөр хэлбэл эв нэгдэлтэй байх явдал маш шаардагдаж байна. Интегралчлалаар дамжин Латин Америк, Карибын тэнгисийн орнууд, дэлхийн бусад орнуудтай илүү тогтвортой харилцаа тогтоох ёстой хэмээн би хувьдаа бодож байна” гэжээ.

Хятад улс бол Аргентины худалдааны маш чухал түнш, тиймээс Аргентин улс "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Хятадын талаас хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байгаа бөгөөд дэд бүтцийн салбарыг багтаасан Хятад болон дэлхийн экспортын бүтээгдэхүүний төрөл зүйл, өрсөлдөх чадварыг сайжруулахыг хүсэж байна хэмээн Кафиэро онцолжээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл