solongonews
Дарга Ши Жиньпиний Төв Азид хийсэн айлчлал шинэ хуудас нээв
2019-06-17 11:19
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12-ноос 16-нд Киргиз, Тажикстан улсад төрийн айлчлал хийж, ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн XIX хурал, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын дээд хэмжээний V дээд уулзалтад оролцов.

   Айлчлал өндөрлөх үеэр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И дагалдан яваа сэтгүүлчдэд хандан:

- Ши Жиньпин даргын энэ айлчлал бол хөрш орнуудад хийсэн найрсаг айлчлал, "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах, Шанхайн үзэл санааг уламжлан хөгжүүлэх, Азийн хамтын ажиллагааг удирдан дайчлах айлчлал бөгөөд шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад шинэ хуудас нээнэ гэсэн байна.
Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга Киргиз, Тажикстан хоёр орны ерөнхийлөгчтэй тус тус иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, хоёр талт харилцааны хэтийн төлвийг зураглалаа. Киргиз, Тажикстан хоёр орон Бүс ба зам санаачилгыг хамгийн эрт дэмжиж, нэгдэн орсон улс орон бөгөөд хоёр талт хамтын ажиллагаа нь илэрхий үр дүнд хүрсэн юм. Дарга Ши Жиньпин Киргиз улсын ерөнхийлөгч Геннадековтой уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд хандан:

- Бүс ба замыг хамтдаа бүтээн байгуулах нь хойшдын хамтын ажиллагааны гол тал болно гэсэн байна.

"Бид Бүс ба замын хамтын ажиллагааг Хятад, Киргиз хамтдаа байгуулах талаар шинэ зорилт тавьж, шинэ үүрэг хүлээнэ. Хоёр тал хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурж, хоёр орны хөгжлийн стратегийг холбон, бодлогын зохицуулалтыг эрчимжүүлэн, хамтын ажиллагааны шинэ цэгийг буй болгохоор шийдсэн. Киргиз эдийн засгаа хөгжүүлэхэд Хятад улс үргэлжлэн туслалцаа дэмжлэг үзүүлж, Киргизийн ард түмэнд үр өгөөжөө өгөх улам олон төслийг хэрэгжүүлнэ."

Хятад, Тажикстны төрийн тэргүүн нарын уулзалтын дараа болсон сэтгүүлчидтэй уулзах хуралд Ши Жиньпин дарга:

- Хятад, Тажикстан хоёр тал хоёр орны харилцааны дээд зиндааны төлөвлөлтийг эрчимжүүлж, Хятад, Тажикстаны хөгжлийн хамтын цогц, аюулгүйн хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулах болно гэсэн байна.

“Хоёр тал цаашид Бүс ба замыг хамтдаа бүтээн байгуулах хамтын ажиллагаагаар гол болгож, эрчим хүч, зам харилцаа, хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагаагаа бүх талаар нэмэгдүүлэн, давуу талаа харилцан нөхөж, хамтдаа хөгжиж дэвшин, Хятад, Тажикстаны хөгжлийн хамтын цогцыг бүтээн байгуулна. Хоёр тал мэдээлэл хуваалцахаа гүнзгийрүүлж, терроризм, үндэстний хагалан бутаргах хүчин, шашны хэт даврагч хүчин, мансууруулах бодис хулгайгаар хил давуулах сүлжээний гэмт хэрэг, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгт цохилт өгч, хоёр орны аюулгүй байдал, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, Хятад, Тажикстаны аюулгүйн хамтын цогцыг бүтээн байгуулна” гэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улс ШХАБ, Азид итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх хурлын ихэнх гишүүн орон, ажиглагч орнуудтай Бүс ба замыг хамтдаа бүтээн байгуулах хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, хөгжлийн стратегийг тогтвортой холбон, хамтын ажиллагаа илэрхий үр дүнд хүрлээ. Ши Жиньпин дарга ШХАБ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр улс орнуудын удирдагчдын хамт Бүс ба замын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумын чухал үр дүнг хэрхэн хэрэгжүүлэх, бүс нутгийн дэд бүтцийн түншлэлийг ахиулах, хөгжлийн хамтын ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх зэрэг талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, Бүс ба замыг хамтдаа чанартай бүтээн байгуулахад шинэ хөдөлгөх хүч олгосон юм.

Өнгөрсөн жилийн 06-р сард Хятад улс ШХАБ-ын Чиндаогийн дээд хэмжээний хурлыг амжилттай зохион байгуулж, ШХАБ гишүүнээ өргөтгөсний дараа улам хөгжих үе шатанд орохыг удирдан дагуулсан юм. Олон улсын өнөөгийн хандлагатай холбогдуулж, Ши Жиньпин дарга энэ удаагийн ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад харилцан итгэлцэл, харилцан ашигтай байх, эрх тэгш, зөвшилцөх, олон талт соёлыг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрэлхийлэх “Шанхайн үзэл санаа”-г үргэлжлүүлэн хөгжүүлэх санаачилга гаргаж, эв нэгтэй харилцан итгэлцлийн суурь, бүс нутгийн аюулгүй байдлын халхавчийг бэхжүүлэн, бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийг урагшлуулж, олон улсын хамтын ажиллагааны агуулгыг баялаг болгож, ШХАБ-ыг өнөөгийн олон улс дахь эв нэгтэй итгэлцсэн, амгалан тайван, эрсдэлд хамтдаа хариуцлага хүлээсэн, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх, багтаамжтай, харилцан суралцах бүс нутгийн хамтын ажиллагааны механизмын үлгэр жишиг болгон бүтээн байгуулахыг онцолсон юм.

Хуралд оролцсон удирдагчид Ши Жиньпин даргын дурдсан санаачилгыг идэвхтэй дэмжиж, "Шанхайн үзэл санаа"-гаар үндэс болгон, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулж, олон улсын харилцаа, зарчмыг хамгаалан, дэлхийн эдийн засгийн нээлттэй бүтээн байгуулалтыг дэмжиж, ШХАБ-ын шинэ гараанаас илүү их хөгжихийг хамтдаа дэмжинэ гэдгээ санал нэгтэй илэрхийллээ.

Дээд уулзалтаар "ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн Бишкекийн тунхаг"-ийг баталж, мөн гишүүн орнуудын орон нутгийн хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр, дижитал, мэдээлэл холбооны технологийн хамтын ажиллагааны хөтөлбөр зэрэг 22 чухал баримт бичигт гарын үсэг зурж, чухал салбарын хамтын ажиллагааг бүрэн хамарсан байна.

Байгуулагдаад 27 жил болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал Азид хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн олон гишүүн оронтой, хамгийн төлөөлөх чанартай аюулгүйн хэлцлийн хамтын ажиллагааны форум юм. БНХАУ 2014-2018 онд дарга орны үүргийг дараалан гүйцэтгэн, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Шанхайн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж, хамтын, нэгдсэн, хамтран ажилласан, тогтвортой Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг санаачилж, талуудаас өндөр үнэлгээ авсан юм. Энэ удаагийн уулзалтын үеэр Ши Жиньпин дарга харилцан хүндэтгэж, харилцан итгэлцсэн, аюулгүй, тогтвортой, цэцэглэн хөгжсөн, нээлттэй, хүртээмжтэй, хамтран ажиллаж шинийг санаачилсан Азийг бүтээн байгуулахыг онцолсон юм.

Хуралд оролцсон төлөөлөгчид Ши Жиньпин даргын санаачилгыг өндрөөр үнэлж, энэ хурлаар гараа болгон, хамтын, нэгдсэн, хамтран ажилласан, тогтвортой Азийн аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, салбар бүрийн итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэн, бүс нутгийн аюулгүйн байдал, хөгжилд илүү их хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Хуралд оролцсон удирдагчид Ши Жиньпин даргын дурдсан санаачилгыг идэвхтэй дэмжиж, "Шанхайн үзэл баримтлал"-аар үндэс болгон, аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулан, олон улсын харилцаа зарчмыг хамгаалан, нээлттэй дэлхийн эдийн засгийн байгуулалтыг дэмжиж, ШХАБ-ын шинэ гараандаа илүү их хөгжилд хүрэхийг хамтдаа дэмжинэ гэдгээ санал нэгтэй илэрхийллээ. Дээд уулзалтаар "ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нарын зөвлөлийн Бишкекийн тунхаглал"-ыг баталж, мөн гишүүн орнуудын орон нутгийн хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр, дижитал, мэдээлэл холбооны технологийн хамтын ажиллагааны хөтөлбөр зэрэг 22 чухал баримт бичигт гарын үсэг зурж, чухал салбарын хамтын ажиллагааг бүрэн хамарсан байна.

Байгуулагдаад 27 жил болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурал нь Азид цар хүрээ хамгийн өргөн, гишүүн орны тоо хамгийн олон, хамгийн төлөөлөх чанартай аюулгүйн хэлцлийн хамтын ажиллагааны форум юм. БНХАУ 2014-2018 онд дараалан дарга орны үүрэг гүйцэтгэж, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Шанхайн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж, хамтын, нэгдсэн, хамтран ажилласан, тогтвортой Азийн аюулгүйн үзэл баримтлалыг санаачилж, талуудаас өндөр үнэлгээ хүртсэн юм. Энэ удаагийн уулзалтын үеэр Ши Жиньпин дарга харилцан хүндэтгэсэн харилцан итгэлцсэн, аюулгүй тогтвортой, цэцэглэн хөгжсөн, нээлттэй хүртээмжтэй, хамтран ажиллаж шинийг санаачилсан Азийг бүтээн байгуулахыг онцолсон юм.

Хуралд оролцсон төлөөлөгчид Ши Жиньпин даргын санаачилгыг өндрөөр үнэлж, энэ хурлаар эхлэл болгон, хамтын, нэгдсэн, хамтран ажилласан, тогтвортой Азийн аюулгүйн шинэ үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, салбар бүрийн итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэн, бүс нутгийн аюулгүй байдал, хөгжилд илүү их хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлнэ гэдгийг илэрхийлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл