Ши Жиньпин "Олон улсын залуу манлайллын яриа хэлэлцээ" төслийн багийн гадаадын залуучуудад хариу захидал илгээжээ. Захидлын агуулгыг сийрүүлбэл:
"Олон улсын залуу манлайллын яриа хэлэлцээ" төслийн багийн гадаадын төлөөллүүдэд:
Сайн байцгаана уу? Та бүхний бичсэн захидлаас та бүхэн Хятад улсад суралцаж, ажиллаж, амьдардгийг ойлголоо. Энэхүү арга хэмжээнд оролцож Хятад улстай танилцан, Хятад улсын тухай мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлж байгаад маш их баяртай байна.
Та бүгдийн захидалдаа дурдсанчлан Хятадын ард түмэн өөрийнхөө оюун ухаан, хүч хөлсөө урсган байж баян тансаг гэр орноо цогцлоон байгуулж, олон янзын соёлыг бүтээн, хүсэж зорьсон чинээлэг амьдралаа эдлэн сууж байна. Аз жаргалтай байхын тулд хашралгүй урагшлах хэрэгтэй юм. Хятад улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам олонтой байдаг учраас хөгжин цэцэглэхийн тулд заавал үндэсний нөхцөл байдалд нийцсэн өөрийн онцлогтой замаар замнах хэрэгтэй. Хятадын онцлог бүхий орчин үеийн замаар тууштай замнах юм бол өөрийгөө улам илүү хөгжүүлж, дэлхий нийтэд үр өгөөжөө өгөх болно гэдгийг практик харуулж байна.
Залуу нас хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг. ХКН 100 жилийн түүхэн замналыг туулсан боловч бидний анхны зорилт болон хүсэл мөрөөдөл цагийн шалгуурыг дааж чадсан. 100 жилийн шинэ гараанаас бид Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын төлөө, хүн төрөлхтний хөгжлийн төлөө тууштай тэмцэх болно. Олон улсын залуучуудын төлөөллийг Хятад улсад хүрэлцэн ирж солилцоо хийхийг урьж байна. Гадаад, дотоодын залуучууд харилцан суралцан, харилцан туршлага солилцон бие биенээ ойлгож, хамтдаа хөгжин, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад залуучууд хувь нэмэр оруулахыг хүсэж байна.
Та бүхэнд аливаа сайн сайхан бүлхийг хүсэн ерөөе.
ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин
2021 оны 08-р сарын 10
