Дарга Ши Жиньпин:
- Хятад, Доминика хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Доминика нэг Хятадын бодлогыг тууштай дэмжиж, Хятад улс хоорондын харилцаагаа дипломат харилцааны тэргүүлэх чиглэл болгож ирсэн бол үүнийг Хятад улс өндрөөр үнэлдэг. “Ковид-19” дэгдсэнээс хойш Хятад, Доминик харилцан дэмжиж, хүчир бэрхийг хамтдаа туулж ирсэн. Хятад улс цар тахлын эсрэг Доминикагийн тэмцэлд үргэлжлүүлэн тусламж үзүүлэх болно. Таны удирдлага дор Доминика эрт өдөр цар тахлыг даван туулна гэдэгт би итгэж байна. Хятад улс Доминика улстай хамтаар Хятад, Доминика улсын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлж, тасралтгүй шинэ түвшинд гаргахад бэлэн байна.
ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Ард түмний байр суурь бол ХКН-ын улс төрийн тулгуур байр суурь бөгөөд энэ нь Доминика улсын санаачилж буй “ард түмнийг тэргүүнд байлгах” засаглалын үзэл баримтлалтай маш их нийцдэг. Хятад улс Доминика улстай засаглалын үзэл баримтлалын солилцоог бэхжүүлэх, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хамтын хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж хэлэв.
