solongonews
Ши Жиньпин баярын цахилгаан илгээв
2023-03-06 10:54
Ши Жиньпин дарга Нигерийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Тинубд баярын цахилгаан илгээв

        Дарга Ши Жиньпин  03-р сарын 04-нд Бора Тинубд цахилгаан илгээж, Холбооны Бүгд Найрамдах Нигерийн ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэв.

 Ши Жиньпин дарга: - Нигер бол Хятадын Африк дахь чухал стратегийн түнш юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан дэмжиж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, өндөр үр дүнд хүрсэн байна. Би Хятад Нигерийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, шинээр сонгогдсон ерөнхийлөгч Тинубтай хамт Хятад Нигерийн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл