solongonews
Ким Жон Унд баярын мэндчилгээ илгээжээ
2021-09-09 15:57
Ким Жон Унд баярын мэндчилгээ илгээжээ

    БНАСАУ-ын 73 дахь үндэсний баярыг тохиолдуулж, ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 9-р сарын 9-нд БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унд баярын мэндчилгээ илгээжээ.

   Ши Жиньпин мэндчилгээндээ: БНАСАУ байгуулагдсан 73 жилийн турш Хөдөлмөрийн нам нийт ард түмнээ дайчлан социалист үйлсийн асар том амжилтыг тогтоолоо. Сайн найз, андын хувьд та бүхний өмнөөс баяртай байна. Өдгөө БНАСАУ-ын ард түмэн Хөдөлмөрийн намын 8-р бүгд хурлын шийдвэр, байршуулалтыг тууштай хэрэгжүүлж, эдийн засаг, нийгмийнхээ хөгжлийг бүх талаар ахиулж байна. Эрхэм ерөнхий нарийн бичгийн дарга танаар ахлуулсан Хөдөлмөрийн намын Төв хорооны эрчимтэй удирдлага дор, БНАСАУ-ын ард түмэн эв санаа нэгтэйгээр улс орноо улам сайн бүтээн байгуулна гэдэгт итгэлтэй байна.

БНХАУ, БНАСАУ-ын уламжлалт найрадмал бол хоёр талын хамгийн эрхэм нандин өв юм. Сүүлийн жилүүдэд би ерөнхий нарийн бичгийн дарга тантай нягт хэлхээ холбоотой ажиллаж, хоёр орны харилцааг тогтвортой хөгжүүлж, тасралтгүй амжилт тогтоож, хоёр орны уламжлалт найрамдлын агуулгыг баяжуулж ирлээ. Миний бие БНХАУ, БНАСАУ-ын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан авч үздэг бөгөөд ноён тантай хамтаар хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг тасралтгүй урагшлуулж, хоёр ард түмэнд улам их үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл