solongonews
ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалт болно
2021-07-05 11:33
ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалт болно

   ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд уулзалт долдугаар сарын зургаанд онлайн хэлбэрээр зохиогдох бол ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин оролцож, тусгай сэдвээр илтгэл тавина. Энэхүү дээд уулзалтыг “Ард түмэндээ аз жаргал эрэлхийлье: Улс төрийн намын үүрэг хариуцлага” уриан дор зохион байгуулж, дэлхийн 160 гаруй орны 500 гаруй улс төрийн нам, байгууллагын удирдагч, төлөөлөгчид гээд нийт 10 мянга гаруй хүн оролцох тухай ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын хэвлэлийн төлөөлөгч Хү Жаомин долдугаар сарын таванд мэдэгдлээ.

    Энэхүү дээд уулзалт ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр зохион байгуулагдаж буй олон талт дипломат чухал арга хэмжээ байж, улс орны засаглалын тухай дэлхийн улс төрийн намууд хоорондын туршлага судлахыг ахиулж, зуун жилд тохиож байгаагүй том өөрчлөлт, цар тахлын томоохон сорилтыг хэрхэн хамтдаа давах, ард түмэндээ хэрхэн улам их аз жаргал эрэлхийлэх тухай улс төрийн намуудын байр суурь, үзэл баримтлалыг нэмэгдүүлэх, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулж, улмаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хүч сэлбэх зорилготой юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл