Үсэг нүдэлж өгүүлбэр холбож сурахаас оюутан нэр зүүж ажлын байранд гарах хүртэл үе үеийн монгол хүүхдийн оюуныг гэрэлтүүлж, соёлын шим хүртээсээр ирсэн монгол сэтгүүлийн нэг бол “Цолмон” сэтгүүл. 1981 онд хэвлэлээ эхлүүлсэн “Цолмон” сэтгүүлийн өнгөрсөн түүхийг эрэгцүүлж, өнөөдрийн амжилтыг тэмдэглэн, ирээдүйн төсөв төлөвлөгөөг ойлгох гэж сэтгүүлч “Цолмон” сэтгүүлийн найруулах хэлтсийн дарга Бастай Хасбилэгийг сурвалжиллаа.

Монгол сэтгүүлийн уудам огторгуйд ашдын одны байраа олсон
- “Цолмон” сэтгүүлийн хөгжил хувирлын талаар танилцуулна уу?
- “Цолмон” сэтгүүл 1981 онд хэвлэлээ эхэлсэн юм. 40 жилийн турш монгол сэтгүүлээ зөвөөр харж зүйтэй дэмжсээр ирсэн бүх удирдлагаууд, содон шилдэг бүтээлээрээ сэтгүүлийн хуудсыг гэрэлтүүлэн уран зохиолын үйлст үлэмж зүтгэл гаргасан зохиолчид, нөр их хөдөлмөр гаргаж ном сэтгүүлийн зах зээлийг нээсээр ирсэн шуудангийн ажилтан, албаны болон хувь хүний номын дэлгүүрийн эзэн, олон жил ном сэтгүүлээ захиалсаар ирсэн хайртай, хариуцлагатай уншигчид захиалагчид болон тухайлсан ажлын байрандаа залуу халуун насаа зориулж, чин үнэнч хичээл зүтгэл гаргасан ахмад найруулагчдынхаа өргөн буянд шүтэж, тэд бүгдийн холч ухаан, хариуцлагатай сэтгэл, үнэнч хөдөлмөрөөр “Цолмон” сэтгүүл бойжиж, монгол сэтгүүлийн уудам огторгуйд ашдын одны байраа олсон юм.
“Цолмон” сэтгүүлийн найруулан хэвлүүлэх ажил 1979 оноос эхэлж, 1980 онд анхны найруулагчийн баг бүрдэж байсан юм. 2014 оны сүүлчээр хэвлэлийн хорооны байгууламжийн өөрчлөлт шинэчлэлтээр дамжин одоогийн найруулагчийн баг бүрдсэн. Одоо Гүрэн ерөнхий найруулагчаар, Бастай Хасбилэг найруулах хэлтсийн даргаар, Халиа найруулах хэлтсийн дэд эрхлэгчээр ажиллаж байна.
“Цолмон” сэтгүүл хэвлэл эхэлсэн тэр цагаасаа уншигчдын сэтгэлд хүрэхээр тэмүүлсээр байна. 1980-аад оны эхэнд “Цолмон” сэтгүүлийн тархалт 13 мянгад хүрсэн байдаг. Тус сэтгүүл нь анх хэвлэл эхлэх үед тогтмол бус хугацаатай уран зохиолын цуврал сэтгүүл байж, 1982 оноос уран зохиолын улирлын сэтгүүл болж шуудангаар дамжин хүмүүст хүргэдэг. Одоогоор шуудангаар захиалах буюу Өвөр Монголын ардын хэвлэлийн хорооны ном бичиг тархаах компаниас тархааж байна. 20 дугаар зууны 90-ээд оны дундаас дугаар бүр нь 2500-3000 захиалгатай байж, 2008 оноос хойш 2000 гаруй захиалга хүлээн авдаг.

Роман туужийн бүтээл нийтлэх монгол сэтгүүлийн хоосныг эцэслүүлэв
- “Цолмон” сэтгүүлийн монгол уран зохиолд үзүүлсэн ач холбогдлын талаар танилцуулна уу?
- “Цолмон” сэтгүүл бол өөрчлөлт нээлтийн үр жимс. Хүнд хэцүү он жил өнгөрч, соёл сурган хүмүүжил, суртал ухуулга чөлөөтэй болж уран зохиолд дур сонирхолтой хүмүүсийн урам зориг хөгжиж, Хятад улсын хэмжээнд уран сайхны зохион бүтээлийн байдал бий болж, Өвөр Монголчууд ч монгол сэтгүүл бүртгүүлж найруулж хэвлүүлж эхэлсэн билээ. Монгол уран зохиолын хүрээнд хөгжингүй шинэ байдал нэгэнт бий болсон боловч олон талын нөлөөнөөс монгол амьдралаараа сэдэвлэсэн эх хэлний роман туужийн зохион бүтээлийн хөгжил арай хүрэлцэхгүй байснаас роман тууж нийтлэхээр гол болгосон “Цолмон” сэтгүүл хэвлэл эхлүүлжээ. Уран зохиол нийтлэх, зохиогчдын багийг өргөтгөх шинэ сайн роман туужийн бүтээлийг цагт нь уншигч олонд хүргэх талаар Өвөр Монголын Ардын хэвлэлийн хорооны гэгээвч болсон. Өвөр Монгол орон, Хятад улсын хэмжээнд роман туужийн бүтээл нийтлэх нэлээд олон хуудас нүүртэй монгол сэтгүүлийн хоосон орон зайг нөхсөн юм.
Сэтгүүлийн ажлын амжилт бүтэмж болон үр нөлөөг хамгаас доторхой харуулж чадах нь нийтлэгдсэн зохиол бүтээлүүд нь байдаг. “Цолмон” сэтгүүл хэвлэл эхэлснээр монгол уран зохиол ба Хятад улсын дотоодын ах дүү үндэстний уран зохиолын хамгийн дээд төвшнийг харуулах содон шилдэг бүтээлүүдийг сонгон нийтэлсээр ирсэн юм. Үе үеийн олон сайхан бүтээлүүдээс цөөн бус бүтээл нь дунд сургууль болон их дээд сургуулийн хичээлийн номд сонгогдон орсон. Түүнчлэн бага бус роман бүтээл нь олон дахин хэвлэгдэж, зах зээлд борлуулалт сайн байна.

Зохиогч, уншигчдын ойлголцлыг гүнзгийрүүж, шинэ зохиолч хүмүүжүүлэн шилдэг бүтээл илрүүлж ирсэн
- Шинэ зохиолч хүмүүжүүлэх буюу шилдэг бүтээл илрүүлэх талаар “Цолмон” сэтгүүл ямар үйл ажиллагааг зохион байгуулсан бэ?
- “Цолмон” сэтгүүл нь хэвлэл эхэлсэн тэр цагаас ганц захиалгын тоог хөөцөлдсөнгүй, харин зохиолчдын зохион бүтээх идэвх, зохиол бүтээл болон сэтгүүлийн найруулгын чанарыг дээшлүүлэх талаар илүү анхаарсан.
1986 онд Өвөр Монголын Хангин хошууны Шинэ сууринд болсон роман бүтээлийн судлан ярилцах хурал, 1988 онд Отогийн өмнөд хошууны Олзач сууринд болсон анхдугаар удаагийн “Хөх үзгийн чуулган” , 1994 онд Хөххотод болсон хоёрдугаар удаагийн “Хөх үзгийн чуулган” ба монгол туужийн судлан ярилцах хурал, “Цолмон” сэтгүүлийн одон шагналт эх бичиг элсэх үйл ажиллагаа, таван жилд нэг удаа зохиогддог сэтгүүл эхэлсэн ойг дурсган тэмдэглэх үйл ажиллагаа зэрэг нэлээд олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулсан. Эдгээр үйл ажиллагаа нь найруулагч, уншигчдын хоорондох ойлголцлыг гүнзгийрүүлж, монгол уран зохиолын хөгжлийн хандлага чиглэлийн талаар ярилцдаг юм.
Сэтгүүлийн ажил хамгийн хүнд хэцүү байдалд ороод байсан 20-р зууны 90-ээд оны дундаас хойш “Цолмон” сэтгүүл нь уралдаан тэмцээн зарлах, эх бичиг элсүүлэх хэлбэрээр 20-иод роман, 100-аад тууж хураан авч, шилдгийг нь сонгон сэтгүүлд нийтэлж эх бичгийн ирэлтээ баталсан юм. “Цолмон” сэтгүүлийн эх бичгийн хангалт болон чанарын сайжруулалт нь зөвхөн эх бичиг элсүүлэхэд түшиглэж, шагнан урамшуулахаар биелсэн биш. Харин сэтгүүлийн талаас адил бус хугацаанд монгол уран зохиолын зохион бүтээлийн сэдвийн ерөнхий байдал ба урлах эрдмийн хандлага чиглэлд анхаарал тавьж байсан юм. 1983 онд “Үндэстний бүлгэмдэл” булан гаргаж, 1990-ээд онд “Өөрчлөлт нээлт” хэмээх сэдвийн тойронд уралдаан эрхэлж, шинэ зуунд орсны дараа хөдөө орон нутгийн амьдрал ахуйг тусгасан хэсэгт уугуул соёл, түүх, хайрын сэдвийн зохиол эх бичиг элсүүлэн, зохион бүтээх ур чадвар болон илрүүлэх арга барилын талаар шинэ хандлага, өвөрмөц чиглэлийг харуулж чадсан эх бичгийг сонгон авдаг болж, өвөрмөц шинэ бүтээлийг хүндэтгэн зохиолчдоо урлагийн өндөр төвшинд хөтөлж байлаа.
“Цолмон” сэтгүүл нь 1980 оноос одоог хүртэл 156 хугацаа хэвлэгдсэн ба уг сэтгүүлд зохиол нийтлүүлсэн зохиогчийн тоо 1000-д хүрчээ.

Ард түмнээр төв болгон, амьдралд гүнзгийрч, чанарыг дээшлүүлэн, тасралгүй шинийг үүдэв
- “Цолмон” сэтгүүлийн бусад монгол уран зохиолын сэтгүүлээс онцлогдох талаар?
- “Цолмон” сэтгүүл бол роман туужийн бүтээл нийтэлдгээрээ бусдаас онцлогддог. Цөөн хэдэн романтай 20-р зууны 80-аад оныг угтсан Өвөр Монголын монгол уран зохиол өнөөдөр роман туужийн элбэг баян өв сантай болсон нь “Цолмон” сэтгүүлтэй салшгүй холбоотой.
- Ши Жиньпин даргын шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын утга урлагийн үзэл санааг монгол сэтгүүлд нэвтрүүлж байгаа талаар?
- “Цолмон” сэтгүүл ард түмээр төв болгон, амьдралд гүнзгийрч, чанарыг дээшлүүлэн тасралтгүй шинийг үүдсээр байна. Дарга Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын утга урлагийн үзэл санаа бол “Цолмон” сэтгүүлийн үүрд баримтлах үйл ажиллагааны чиглэл болно.
- “Цолмон” сэтгүүлийн хөгжлийн хандлагын талаар. Мөн монгол уран зохиолын ирээдүйн талаар?
- “Цолмон” сэтгүүлийн хөгжлийн хандлага болон монгол уран зохиолын хандлага бол маш их холбоотой сэдэв. Нийгэм соёлын орчин, бодлого, суртал ухуулгын ажлын баримтлал ба тодорхой цаг хугацаан дахь бодитой шаардлага, зохиогчдын зохион бүтээх ур чадвар, уран зохиолын ойлголт, нийгмийн танилын гүнзгийрэл зэргээр тогтоогдоно. Сэтгүүлч бол энэ бүхнийг зохицуулагч, мөн хянан шалгагч, хөтлөн дагуулагч, уриалан дуулагч юм.
