
Хятад, Төв Азийн таван орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан видео дээд хэмжээний уулзалтыг 01-р сарын 25-ны үдээс өмнө Бээжинд зохион байгуулан, Ши Жиньпин тус уулзалтыг даргалсан бөгөөд "Хамтарсан хувь заяаны төлөө гар гараа холбон, ирээдүйн төлөө хамтдаа" хэмээх чухал илтгэл тавьсан.

Дээд хэмжээний уулзалтад Казахстаны ерөнхийлөгч Токаев, Киргизийн ерөнхийлөгч Запаров, Тажикстаны ерөнхийлөгч Рахмон, Туркменистаны ерөнхийлөгч Бердымухамедов, Узбекистаны ерөнхийлөгч Мирзиёев нар оролцов.
Ши Жиньпин болон таван орны төрийн тэргүүн нар Хятад, Төв Азийн харилцааны хөгжлийн түүхэн мөчийг харуулсан видео бичлэг үзэж, халуун дотно, өргөн цар хүрээтэй, найрсаг уур амьсгалын дунд туршлагаа дүгнэж, ирээдүй руу хамтдаа гар гараа холбон урагшлах болно гэж илэрхийллээ.


