solongonews
Арван нэгэн төрлийн хэлээр шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв
2021-01-01 11:42
11 төрлийн хэлээр шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв

Арван хоёрдугаар сарын 31-нд Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь 2020 оны хамгийн сүүлийн ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалсан бөгөөд англи, франц, орос, араб, испани зэрэг 11 төрөл зүйлийн хэлээр гадаад дотоодын сурвалжлагчдад шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр: Шинэ он ирж буйг тохиолдуулан би Хятадын ГХЯ-ны хэвлэл мэдээллийн хэлтэс болон мэргэжил нэгтнүүдээ төлөөлөн та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье гээд англи, франц, орос, араб, испани, солонгос, япон, урду, хинди, герман болон португали хэлээр “Шинэ оны мэнд хүргэе” гэж хэлсэн юм. Тэрээр сурвалжлагчдад 2021 он эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөлийг дэвшүүлэв.

Ван Вэньбинь хэлэхдээ: 2020 он ер бусын нэгэн жил байв. Ши Жиньпинээр цөм болгосон намын төв хорооны удирдлага дор Хятадын ГХЯ хүндрэлийг даван туулж, санаачилгатайгаар өөрчлөлтөд хандан, ард түмний бие цогцын эрүүл мэнд, амь насны аюулгүй байдлыг баталгаажуулах, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг тусын төлөө үүрэх ёстой үүрэг хариуцлагаа үүрч, олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг ахиулах, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахын төлөө цуцалтгүй хичээн чармайж, шинэ чухал ололт амжилтад хүрсэн юм. Сурвалжлагчид хүндрэл бэрхшээлийг даван туулж, ажлын байраа сахин, Хятад улсын дипломат харилцааны замнасан ер бусын үйл явцыг тэмдэглэн гэрчилсэн явдалд талархал илэрхийлж байна. Ирэх шинэ онд бүгд үргэлжлүүлэн чин үнэнчээр харилцаж, нягт хамтран ажиллахыг хүсэж байна гэв.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл