
Ши Жиньпин даргын ээж Чи Шинь Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайны эхний үе шатанд Хятадын коммунист намд элссэн наймдугаар замын армийн эмэгтэй цэрэг байв. Урт хугацааны хувьсгалт тэмцэлд Чи Шинь үндсэн шатанд нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж, зохион байгуулалтын дагуу олон төрлийн албан тушаалд ажиллаж байжээ.
Ээжийнхээ өвсөр насны үе буюу 15 настайдаа, 1969 оны 01-р сарын 13-нд Ши Жиньпин цүнхээ үүрээд хөдөө орон нутгийг зорьж, Шаньши мужийн Лянжяхэд сэхээтнээр 7 жил ажилласан байдаг.
Лянжяхэд Ши Жиньпин ХКН-д элсэх өргөдлөө 10 удаа өгч байжээ. 1974 оны 01-р сард Ши Жиньпин Хятадын Коммунист Намын гишүүнээр албан ёсоор элсэв. Тухайн жил 20 настай байлаа. Эх үрийн сэтгэлийн холбоогоо бэхжүүлж, нам улс орон, ард түмэндээ улаан зүрхээрээ үйлчлэх нь Ши Жиньпиний ээждээ өгсөн "амлалт" юм. "Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа" гэдэг үгийг мөрдөн Ши Жиньпин амлалтаа мөрдсөөр иржээ.
"Ядуурлыг бууруулах замд хэнийг ч орхигдуулахгүй, аль ч үндэстнийг гээгдүүлэхгүй гэж би хэлсэн. Хятадууд, Хятадын Коммунист Нам, Хятадын Коммунист Намын удирдлага хэлсэн үгэндээ эзэн болно". Энэ бол ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хэлсэн үг юм сан.






