БНХАУ-ын дарга Ши Жиньпин 06 дугаар сарын 25-ны өдөр Ардын Их Хурлын ордонд Хятад улсад айлчилж буй Угандагийн Ерөнхийлөгч Йовери Кагута Мусевенитай хэлэлцээр хийсэн байна. Хятад-Угандагийн харилцааг бүх талын хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа болгон дээшлүүлэхийг хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрчээ. Хэлэлцээрийн дараа хоёр орны төрийн тэргүүн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээд оролцлоо.

Сүүлийн жилүүдэд дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Мусевенитай 6 удаа уулзаж, хоёр орны харилцааг хөгжүүлэх асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн юм. Энэ удаа Бээжин хотод дахин уулзаж байгаад Ши Жиньпин дарга юуны өмнө Мусевенид баярлаж буйгаа илэрхийлсэн бөгөөд Африкийн нэр хүндэт улс төрчийн хувиар Хятад-Угандагийн харилцаа, Хятад-Африкийн харилцааг хөгжүүлэхэд үзүүлсэн чухал хувь нэмэрт талархаж буйгаа илэрхийлсэн байна.
