solongonews
Би дараагийн таван жилд үүнийг хийх ёстой
2021-03-15 19:50
”Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө” нь бүх талаар эхэллээ.

Дараагийн таван жилээ бид хэрхэн төлөвлөх ёстой вэ?

Дарга Ши Жиньпин энэ жилийн "Хоёр чуулганд Хятадын цаашдын хөгжилд цуврал чухал хэлэлцүүлэг хийж, өндөр чанартай хөгжил нь “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө" тэрчлэн урт хугацаанд Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол сэдэв болно гэж онцлон тэмдэглэв.

Хятад улс өндөр чанартай хөгжлийг ахиулсан нь гадаадад байгаа Хятадын байгууллагуудын ажилтан, оюутнуудад өөрийн “Дараагийн таван жил”-ийн хөгжлийг төлөвлөхөд удирдамж, урамшуулал өгчээ. Үүнд тэд юу гэж хэлснийг нь харцгаая.

Лаос-Хятадын төмөр замын ХК-ийн дарга Шяо Ганьвэнь:

- Миний таван жилийн төлөвлөгөө бол ажлынхантайгаа хамтдаа хичээнгүйлэн ажиллаж, 2021 оны сүүлээр Хятад-Лаосын төмөр замын бүтээн байгуулалтыг дуусгаж, одооноос эхлэн Хятад-Лаосын төмөр замыг сайтар ажиллуулах хөгжүүлэх үүргийг хүлээж, Хятад-Лаосын төмөр замыг бүтээн байгуулах нь шинэ зууны Хятад-Лаосын найрамдлын шинэ бэлгэдэл болгоно.

Лондонгийн их сургуулийн коллежид суралцаж буй 2000 оноос хойш төрсөн охин Вэй Юйтун:

- 2000 оноос хойш төрсөн би Хятадын олон үндэстний агуу их сэргэн мандалтын түүхэн үйл явцад биечлэн оролцож, гэрчилсэндээ ихээр бахархаж байна. Дараагийн таван жилд докторт сурч төгсөн эх орныхоо шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд хувь нэмэр оруулна гэв.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл