Ядуурлаас ангижруулахад нэгийг ч орхигдуулахгүй, чинээлэг нийгэмд хэнийг ч дутаахгүй. Хятадын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний ерөнхий хэмжээ жил дараалан нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн хоёрдугаар том цогц болон хөгжиж буй энэ үед Хятад улс зорилтоо эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамгийн эмзэг буурай болох ядуу амьдралтай хүмүүсийн зүг хандуулсан байна. 2021 оны эхээр Хятад улс өнөөдрийг хүртэл нийт 98.99 сая ядуу амьдралтай иргэдийг ядуурлаас ангижруулж, ядуурлаас ангижруулах ажил бүрэн амжилтад хүрснийг тунхагласан байдаг. Ганьсу мужийн Ди Ши, Гүйжөү мужийн Би Же, Гуанши мужийн Ма Шань, Сычуань мужийн Лян Шань зэрэг олон олон ядуу амьдралтай байсан нутгуудын ард түмэн ядуурлаас ангижирч, улсын хэмжээнд ард түмэнтэй хамт алхаа нэгдэн чинээлэг нийгэмд орсон юм.
Сургуулийн өмнөх насны хүүхэд бүрийг хамруулах цэцэрлэгтэй, сурах насны хүүхэд бүрт сурах сургуультай, хөдөлмөрлөвөл цалинтай, өвчин үзүүлэхэд эмнэлэгтэй, ахмад настнуудыг асрах газартай, амьдрах тохилог орон сууцтай, хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг буурайд дэмжлэгтэй өнөөдрийн чинээлэг нийгэм бүрдэв.

Ниншягийн Яргай хотын Хулан уул шяний Нүүлгэн шилжүүлж ядуурлаас ангижруулах тосгонд нутгийн иргэд хүнсний ногоо ургуулна
Зургийг: ЯН ЖЫСЭНЬ
Мянган оны түүхт мөрөөдөл өнөөдөр биеллээ
Өөрчлөлт шинэчлэлтийн эхэн үед Дэн Шяопин “Чинээлэг нийгэм”-ийг байгуулахыг анхлан дурдаж, 20-р зууны эцэс болоход “Хятад улсад чинээлэг нийгмийг бүтээн байгуулах” зорилтыг тодорхойлжээ. Хятадын эдийн засгийн хурдтай хөгжлийн дагуу ХКН тус зорилтын агуулгыг шинэчилсээр ирсэн түүхтэй.
ХКН-ын 12-р их хурлын үеэр суурингийн оршин суугчдын орлогыг дахин нэмэгдүүлж, ард түмний ахуйн соёлын амьдралыг “Чинээлэг түвшин”-д хүргэнэ гэж дурджээ. “Чинээлэг нийгэм” гэдэг ойлголтыг энэхүү хурлаар анх удаа тодорхойлсон байна. Намын 13-р их хурлаар 20-р зууны эцсийг хүртэл ард түмний амьдралын түвшинг чинээлэг нийгмийн түвшинд хүргэнэ гэж доторхойлов.
ХКН-ын 16-р их хурлаар чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахаар зорилтоо болгохыг дурдсан. “Чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зорилтыг биелүүлснээр бидний эх орон улам баян хүчирхэг болж, ард түмний амьдрал зол жаргалтай болж, Хятадын онцлогтой социализмын байгуулал амжилтад хүрэх болно” гэх чухал онол болон санаачилгыг гаргажээ.
ХКН-ын 18-р их хурлын үеэр чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах шинэ зорилтыг дурдсан. 2020 он болоход чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах аугаа их зорилтыг биелүүлэхийг батална гэж дурджээ.
ХКН-ын 19-р их хурлын үеэр намын 16, 17, 18-р их хурлын үеэр дурдсан чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зорилтын шаардлагын дагуу нийгмийн гол болох зөрчлийн хувиралтай уялдуулан, эдийн засгийн бүтээн байгуулалт, улс төрийн бүтээн байгуулалт, соёлын бүтээн болон нийгмийн бүтээн байгуулалт, экологийн бүтээн байгуулалтыг түлхүү дэмжиж, шинжлэх ухаанаар улсаа хөгжүүлэх, боловсон хүчнээр улсаа хүчирхэгжүүлэх, шинийг бүтээх, инновациар хөгжлийг дэмжих, хөдөө орон нутгийг хөгжүүлэх, бүс нутгийг зохицолтой хөгжүүлэх, үргэлжлэн хөгжүүлэх, цэрэг ардыг нэгтгэн хөгжүүлэх стратегийн бодлогыг хэрэгжүүлж, гол асуудлуудыг чухалчлан, дутмаг, буурай талаа нөхвөрлөж, том эрсдэлтэй асуудлыг шийдвэрлэх аргаа сайжруулан, ядуурлаас ангижруулах, бохирдлыг багасгах зэрэг асуудалд анхаарч, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зорилтыг ард түмэнд таниулан мэдрүүлж, түүхийн хянан шалгалтыг туулж чадах хэрэгтэй гэж дурдсан байна.
- Би бол хөдөөний эгэл жирийн нэг намын гишүүн. ХКН байгуулагдсаны 100 жилийн ойгоор энэхүү хүндтэй медалиар шагнуулж байгаадаа баяртай байна. Энэ медалийг нам болон ард түмэн надад олгосон. Тэд нарт мэдрэгдэж явсны үр дүн гэж “07-р сарын 01-ний медаль”-аар энгэрээ мялаалгасан 86 настай Хуан Дафа хэллээ. Тэрээр 23 насандаа Гүйжөү мужийн Зүнь И Пин Жэн Гэлао үндэстний шянгийн Туаньже тосгоны Цаован багийн даргаар ажиллаж, нутгийн ард иргэдээ удирдан дагуулж ус татах, зам тавих, цахилгаан нэвтрүүлэх зэрэг гурван ажлыг хийж бүтээнэ гэдгээ амласан байдаг. Ард иргэд 36 жилийн турш нутгийн түмний хамт уул толгодыг туулан 9400 метрийн “Амин зам”-ыг нээж, удаан жилийн уух усны асуудлыг шийдвэрлжээ. Өнөөдрийн байдлаар Туаньже тосгоны шилдэг усан тутарга 500 гр бүр нь 10 хэдэн юаньд хүрсэн. Үүгээр нутгийн иргэдийн амьдрал баяжсан байна.
Мянган жилийн мөрөөдөл, зуун жилээр биеллээ. Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулсан нь ард түмний амьдралын түвшин дээшилснийг харуулж буй бөгөөд хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн түвшинг дээшлүүлж, дэлхий дахины хүн бүрт ноогдох дундаж хэмжээ 10 мянган ам.долларыг давсан хүн ардын тоог нэг дахин нэмэгдүүлжээ.

Хүннань мужийн Лүнхүй шяний Янькөү суурингийн Шянжя тосгон ядуурлаас ангижирч жуулчдын заавал очих газрын нэгэн болжээ
Зургийг: ЦЭН ЮН
Хүн ард сэтгэл нэгдэн ядуурлаас ангижирлаа
Чинээлэг нийгэмд орсон уу, үгүй юу гэдийг ард иргэдийн амьдралаас харна.
ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жиньпинээр гол болгосон Намын төв хороо БНХАУ-ын ард түмнийг удирдан дагуулж, ядуурлаас ангижруулах ажлыг төр улсаа засах засаглалын онцгой байранд тавьж, хүн төрөлхтний нийгэмд хамгийн том цар хүрээтэй, хамгийн их идэвхтэй ядуурлаас ангижруулах дайныг явууллаа. Найман жилийн турш 3000 гаруй өдөр хоногийг туулан Хятад улсын ард түмэн сэтгэл нэгдэн ажиллаж, ядуурлаас ангижруулах ажил бүх талаар амжилтад хүрсэн.
Ядуурлаас ангижруулах бодлого хөгжлийн замыг хөтөлнө. Сычуань мужийн Ивинь хотын Жюньлянь шяний Фэншөү тосгонд өвс бордоо нарны энерги, хөрсний шимээр хүмүүсийг уухайлан гайхширтал ургасан.
59 настай Юй Диншюнь баяр хөөртэйгээр өдрийн ажлаа эхлүүлнэ. Тэрээр өвчний улмаас амьдрал нь ядуурч, хөлс хүчний хөдөлмөр хийх боломжгүй болжээ. Хэдэн жилийн өмнө тэрээр банкнаас 30 мянган юаний зээл авч хоёр үхэр худалдан авч, пин хашаа барин тэжээж эхэлжээ. Нэг жилийн дараа цэвэр орлого нь 10 мянган юаньд хүрсэн байна. Харин одоо тэрээр тэжээн үржүүлэх цар хүрээгээ өргөжүүлэн баяжих замаар жавхаа төгөлдөр урагшилна.
Ядуурлаас ангижруулах үйлдвэрлэл баталгаа хангана. Энэ зун хуучин гэр байшингаа шинэчилж, орон нутгийн онцлогтой жижигхэн жуулчны бааз нээсэн нь жуулчдын анхааралд хүрчээ. Тус баазад Жянси мужийн Жин Ганшань хотын На Шаньжэн тосгоны иргэн Фань Дөү 2600 юаний сарын цалинтай ажилладаг. Өөрийн хуучин байшингаа шинэчлэн түрээслүүлж давхар орлоготой амьдарч байна.
Хамгийн анх ядуурлаас ангижирсан хувьгалын суурин газар болох На Шань суурин хөдөө орон нутгийг хөгжүүлэх практик дунд багагүй хүчин зүтгэл үзүүлжээ. Төрөл бүрийн жимс нь эх нутгийн өнцөг бүрт хүрч буй бөгөөд жилийн дөрвөн улиралд тасралтгүй тарьж ургуулж байдаг.
Ядуурлаас ангижруулахад хамтын хүчин зүтгэл гаргажээ. Өвөр Монголын Хянган аймгийн Түчюань шяний Тайпин шяньд тарианы ургац нүд алдам ногоон өнгөөр хучигдсан.
- Энэ бол бидний орлогын гол ирэлт бөгөөд жилийн орлого 10 мянган юаньд хүрсэн гэж тус шяний иргэн Ван Жиньшя хэллээ.
Хятадын Цаг уурын товчооноос тус нутгийн ядуурлаас ангижруулах ажлыг дэмжих боломжийг ашиглан хүрэн саримс тарихаар онцлог болгож, ард түмний уриалан хашаандаа хүрэн саримс тарихыг уриалжээ. Энэ явцад Хятадын Цаг уурын товчоо нь Хятадын Төв телевизийн цаг уурын суваг, Цаг уурын төв ажлын газрын албаны мэдээллийн хэрэгслүүдээр дамжин тус нутгийн онцлогтой бүтээгдэхүүнийг сурталчилснаар нэр нөлөөг нь өргөтгөж, нутгийн ард иргэдийн амьдралыг сайжруулж, ядуурлаас ангижруулав.
Өөрчлөлт шинэчлэлтээс хойш Хятадын хөдөө орон нутгийн 770 сая ард түмэн ядуурлаас ангижирч, ядуурлаас ангижирсан хүний тоо тухайн үеийн дэлхийн хүн амын 70 хувиас дээших хэмжээнд хүрчээ. “ҮНБ-ын 2030 оны тасралтгүй хөгжлийн хөтөлбөр”-ийн ядуурлаас ангижрах зорилтыг 10 жил түрүүлэн биелүүлж, дэлхийн ядуурлаас ангижрах ажилд урагштай зүтгэл үзүүлсэн байна.

Чүнчин хотын Юнчуань дүүргийн Хятадын шуудангийн ажилтан нутгийн иргэд тусалж цахим худалгааг зааж байгаа нь
Зургийг: ЧЭНЬ ШЫЧУАНЬ
Ирэх маргааш уруу жавхаа төгөлдөр урагшилна
Хятадын иргэдийн амьдрал өдрөөс өдөрт сайжирж байна. Энэ нь чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулсан эсэхийн шалгуур болно, мөн хамтдаа баяжихын зам мөр юм.
Сайн сайхан амьдрал нь идэж уух, өмсөж зүүхээр үл дутах бөгөөд юм болгоныг иж бүрдүүлсэн байхыг хэлнэ. Шааньси мужийн Ши-Ань хотын иргэн Сүл Лина гоё хувцсаар гангарч, гэр бүлийнхнээ ч гэсэн гоё сайхан өнгө төрхтэй болгожээ.
- Намайг хар багаас ээж минь хэлдэг байсан. Гэрээсээ гарахад томчууд өмсөх бүтэн хувцасгүй, хүүхэд нь ээж, аавынхаа багадсан хувцсыг жижиг болгож өмссөн байсан. Харин өнөөдөр хүн бүр шинэ хувцсаар гангарч байдаг. Миний хоёр хүүгийн хувьд хувцас олонтой. Төрөл бүрийн хувцсыг бараг л бүгдийг цуглуулсан байдаг гэж сурвалжлагчид хэллээ.
Сайн сайхан амьдрал мөнгө төгрөгтэй байхын дээр ажиллах урамтай байх.
- Өөрийн нутгаа мү бүрийг нь 300 юаниар түрээслүүлж байгаа бөгөөд жилийн сүүл болоход ашиг хуваадаг. Бид бүтэн жилээр хоршоонд хүчний ажил хийж цалин авдаг. Мал унаа тэжээн үржүүлэхээр дамжин жилийн орлого 100 мянга гаруй юаньд хүрдэг гэж Шиньжянгийн Балкун Казаг үндэстний өөртөө засах шяний иргэн Чянь Чүньжян баяртай ярьж байлаа. Тус нутгийн элсэрхэг газар шороо нь төмс ургуулах нөхцөл сайн бөгөөд гацааны удирдлагууд нутгийн ард иргэдээ удирдан их хэмжээгээр төмс тарьж, дэлгүүр, нийгэм хороололтой холбогдож борлуулж байна.
“Цүнх, түрийвч маань өдрөөс өдөр дүүрэн болж, амьдрал маань өдрөөс өдөрт сайжирч, ажиллах урам маань өдрөөс өдөрт нэмэгдсээр байна” гэж нутгийн иргэдийн сэтгэлийн үгийг маш товчхоноор хураангуйлсан байдаг.
Сайн сайхан амьдрал нь цэлмэг тэнгэрт шувууд жиргэсэн хөх уул, тунгалаг устай байхыг хэлнэ. Жэжян мужийн Чүнь-Ань хотод борооны дараах агаар цэвэршиж, тэнгэр цэлийж, ой мод, уул толгод нь хөхрөн ногоорч, аршийн оронд очсон юм шиг санагдуулна. 74 настай иргэн Жян Дэмин өөрийн хуучин гэрээ шинэчлэн засаж, нутгийн буудал ажиллуулжээ. Урьд нь түүнд ийм бодол ерөөс төрөөгүй байлаа.
- Өмнө нь би гахай тэжээн үржүүлж гэдэс цатгалан явсан ч гэсэн нутгийн орчин ахуй тийм ч сайн биш байлаа. 2003 онд Жэжян муж “Жишээ үзүүлэх мянган айл, түмэн айлыг засан шинэчлэх” төсөл хэрэгжүүлснээр нутгийн уух ус, явах зам, нийтийн бие засах газар, байгаль орчныг засан сайжрууллаа гэж тэрээр баярын мишээл тодруулан хэлнэ.
Гэдэс цатгалан байх асуудлыг шийдэхээс чинээлэг нийгэмд орсон, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахаас хамтдаа баяжсан нь ХКН-ын хувирашгүй үзэл бодол юм. Энэ үүрэг хэзээд мөрөн дээр нь байдаг. Ард түмний ашиг тусыг хамгийн өндөрт тавин ажиллаж, өөрчлөлт шинэчлэлтийн хөгжлийн үр бүтээлийг ард түмэндээ хүртээж байдаг. Өнөөдөр Хятад улс нийт ард түмэн хамтдаа баяжих мөрөөдөл рүүгээ жавхаа төгөлдөр урагшилсаар байна.

Шы Бадүн тосгоны шинэ төрх Зургийг: ЛЮ ЖЭНЬЖЮНЬ
