БНХАУ-ын дарга Ши Жиньпин 07-р сарын 26-ны өдөр Нгуен Суан Фукт баярын цахилгаан илгээж, БНСВУ-ын даргаар улиран сонгогдсонд баяр хүргэв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа:
Хятад, Вьетнам хоёр улс бол уул усаараа холболдсон социалист хөрш орнууд байж, уламжлалт гүн зузаан нөхөрлөл, өргөн цар хүрээнд нийтлэг ашиг сонирхлоороо онцгой юм. Зуун жилийн их өөрчлөлт болон дэлхийг хамарсан хүнд тахлын өмнө хоёр тал нийтлэг үзэл баримтлал, итгэл үнэмшлийг баримтлан, эе найртай байж, бодитой үйл ажиллагаагаараа хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагаанд шинэ эрин үеийн агуулгыг нэмэрлэх ёстой гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ:
Энэ жилд Вьетнамын Коммунист нам 13 дахь бүгд хурлаа амжилттай хуралдуулж, Хятадын Коммунист нам зуун жилийн ойгоо угтан авлаа. Хоёр нам, хоёр орны бүтээн байгуулалтын ажил маш чухал үе шатандаа ороод байна. Би Хятад, Вьетнамын харилцааг чухалчлан үзэж, Вьетнамын удирдах хүмүүстэй хамтаар шинэ эрин үеийн хоёр нам, хоёр орны харилцааны стратегийн удирдамжийг бэхжүүлэн, стратегийн ач холбогдол бүхий хув заяаны хамтын цогцыг байгуулахыг хүсэж байна гэжээ.
Мөн өдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кнчян Вьетнамын ерөнхий сайдад баярын цахилгаан илгээж улиран сонгогдсонд баяр хүргэв.
