Сүүлийн жилүүдэд Хятадын хамгийн том эдийн засгийн тусгай бүс болох Хайнань, Шинэчлэл, нээлттэй байдлын тугийг өндөрт өргөж, Хятадын онцлог шинж чанартай чөлөөт худалдааны боомт байгуулах ажлыг тууштай ахиулж, шинэчлэлийн давуу талуудад шинэ дүр төрхийг байнга гэрэлтүүлж байна.
2018 оны 04-р сарын 13-ны өдөр Хайнань мужийн эдийн засгийн тусгай бүс байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан дарга Ши Жиньпин зарлахдаа “Хайнань арал дээр туршилтын чөлөөт худалдааны бүс байгуулахыг дэмжиж, Хайнаний аажмаар хийх эрэлхийллийг дэмжиж, Хятадын онцлог шинж чанартай чөлөөт худалдааны боомт байгуулах ажлыг тууштай ахиулах хэрэгтэй” гэжээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд туршилтын чөлөөт худалдааны бүс байгуулахаас авахуулаад чөлөөт худалдааны боомт барих ажлыг эхлүүлэх хүртэл, шинэчлэл, нээлтийн шинэ өндөрлөгүүд хурдтай бий болж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход чухал стратегийн тулгуур үүрэг гүйцэтгэв.

2025 он гэхэд эхний ээлжид худалдааны эрх чөлөө, төв тух, хөрөнгө оруулалтын эрх чөлөө, тав тухтай байдалд чиглэсэн чөлөөт худалдааны боомтын бодлогын системийг бий болгоно. 2035 он гэхэд чөлөөт худалдааны боомтын систем, үйл ажиллагааны загвар улам боловсронгуй болно; Энэ зууны дунд үе гэхэд олон улсын хүчтэй нөлөө бүхий өндөр төвшний чөлөөт худалдааны боомтыг бүрэн байгуулах болно ...
Ханйнань арлын хөгжлийн чиг хандлага, зорилт төлөвлөгөө тодорхой болжээ. Хайнань чөлөөт худалдааны боомт нь бүрэн далбаат онгоц шиг эрч хүчээр дүүрэн аялах болно.
