solongonews
Ван И Эритрейн Гадаад хэргийн сайд Османтай хэлэлцээ хийв
2022-01-06 11:25
Ван И Эритрейн Гадаад хэргийн сайд Османтай хэлэлцээ хийв.

Орон нутгийн цагаар 01-р сарын 05-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Эритрей Улсын нийслэл Асмарад хотноо Эритрей Улсын Гадаад хэргийн сайд Османтай хэлэлцээ хийв.

Ван И хэлэхдээ, Хятадын ГХЯ-ны сайд 32 жил дараалан жилийн эхэнд гэхээр Африкт айлчилж байна. Энэ нь Хятад, Африкийн эв нэгдэл, хамтын ажиллагааг харуулж, Хятадын дипломат бодлого үргэлж хөгжиж буй орнуудын талд байсаар ирснийг харуулж байна. Эритрей бол энэ удаагийн Африкт тивд хийсэн айлчлалын анхны орон бөгөөд Хятад, Эритрей хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг эрхэмлэн дээдэлж, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ хэтийн төлөвийг нээхэд дэмжлэг үзүүлэх болно. Энэ удаагийн айлчлалын хамгийн том үр дүн нь Хятад, Эритрейн харилцааг стратегийн түншлэлийн харилцаанд ахиулах талаар хоёр тал зөвшилцөлд хүрэх нь хоёр орон, ард түмний урт хугацааны ашиг сонирхолд нийцэж байна. Энэ завшааныг ашиглан хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны харилцаанд шинэ түүхийг бичиж, хоёр орны ард түмэнд тус дөхөм үзүүлэхийг Хятадын тал хүсэж байна. Хоёр тал Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын Ⅷ бага хурлын “Есөн төсөл”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хамтын ажиллагааны дараагийн алхамд хүчтэй түлхэц өгөх ёстой.

Мөн Ван И, Хятад, Эритрей стратегийн түнш болсны хувьд бие биенийхээ ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар бие биенээ илүү тууштай дэмжих ёстой. Олон улсын болон олон талт үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон талт үзлийн зарчмын дагуу ажиллаж, дээрэлхэх, хүчирхэг улс төрийн эсрэг хариу арга хэмжээ авах ёстой. Олон улсын харилцааны ардчиллыг ахиулж, олон улсын шударга ёсыг сахин хамгаална. Хятад улс Африкийн ахан дүүсийн талд үргэлж байж, Хятад улс НҮБ-д үргэлж хөгжиж буй орныг дэмжих болно гэж онцолсон байжээ.

Осман хэлэхдээ, Эритрей, Хятад хоёр стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноор хоёр орны харилцаа шинэ шатанд гаргах болно. Эритрейн тал Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Есөн төсөл” санаачилгыг бүрэн хүлээн зөвшөөрч, Хятад улстай хамтын ажиллагааны хүрээний төлөвлөгөөг хэрэгжүүлж, дэд бүтэц, боомт, аж үйлдвэрийн парк болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ хөгжүүлэхэд бэлэн байна. Эритрей, Хятад хоёр улс энх тайван, тогтвортой байдал, тусгаар тогтнол, харилцан ашигтай хөгжил, шударга ёс зэрэг асуудлаар нийтлэг санаа бодлоо хуваалцаж байна. Эритрей нэг Хятадын бодлогыг тууштай дэмжиж,Тайвань, Хонконг,Шиньжян,Өмнөд тэнгис болон бусад асуудлаар Хятадын шударга байр суурийг дэмжинэ. Эритрей нь Хятад болон бусад хөгжиж буй орнуудын хууль ёсны ашиг сонирхлыг хамтаар хамгаалахын тулд Хятад улстай зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Хэлэлцээний дараа хоёр тал Хятад, Эритрейн Гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав.
 

Зохиогч: ВАН ПИН,ЯН ЖЭНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл