Дэлхийн шинжлэх ухаан технологи, хөгжлийн форум 16-нд Бээжин хотноо боллоо. Тус форумд БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын захиа илгээсэн байна. Ши Жиньпин: Одоо шинэ ээлжийн шинжлэх ухаан, технологийн хувьсгал аж үйлдвэрийн өөрчлөлтийг ихээр ахиулж байна. Шинжлэх ухаан технологи нь эдийн засаг, нийгэм, соёл, экологийн хамт зохицонгуй хөгжиж хүн төрөлхтний соёл иргэншил, дэлхийн засаглалын системд гүн гүнзгий нөлөө үзүүлж байна. Шинжлэх ухаан технологийн инновацаар тогтвортой хөгжлийг ахиулах нь олон орны анхаарал хандуулж буй дэлхийн чанартай асуудлыг шийдвэрлэх зайлшгүй зам болоод байна гэжээ.
Ши Жиньпин: Хятад улс нээлттэй хамтын ажиллагааг чухалчилсаар ирсэн, НҮБ-ын тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг өөрийн орны хөгжлийн стратегитай уялдуулах, өөрийн орны нөхцөл байдалдаа органикаар уялдуулахыг баримталж, улам өндөр чанартай, өндөр үр ашигтай, улам шударга, тогтвортой хөгжихийн төлөө хичээсээр ирсэн юм. Тус форумд оролцож буй олон орны эрдэмтэн мэргэд, боловсрол эрхлэгчид, аж ахуйн нэгжийн эзэд хамтран нийтлэг ойлголтоо нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад оюун ухаан, хүч хөдөлмөр нэмэрлэхийг хүсэж байна гэжээ.
