solongonews
Хятад, Латин Америкийн чуулга уулзалт болов
2022-12-14 19:17
Хятад, Латин Америкийн батлан ​​хамгаалахын дээд түвшний тав дахь чуулга уулзалт болов.

 Хятад Латин Америкийн батлан ​​хамгаалахын дээд түвшний 5-р чуулга уулзалт 13-ны өдөр онлайн хэлбэрээр болж, тус хуралд Үндэсний батлан ​​хамгаалахын 24 яам, цэргийн дарга нар оролцож, Төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний батлан ​​хамгаалахын сайд Вэй Фэнхэ илтгэл тавив.

 Вэй Фэнхэ хэлэхдээ “Ши Жиньпин дарга болон Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын удирдагчдын хамтарсан удирдлага дор Хятад Латин Америкийн харилцаа шинэ эринд орлоо. Хоёр тал эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, эрсдэл, сорилтыг хамтдаа даван туулж, дэлхий болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэг байгуулах үйлсэд шинэ хувь нэмэр оруулах ёстой” гэв.

  Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын батлан ​​хамгаалах яам, армийн удирдагчид Хятад улстай эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагаанд тасралтгүй шинэ ахиц дэвшил гаргахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл