Хятад улсын цайны соёлыг өвлөн уламжилж, цайны аж ахуйг хөгжүүлэх тал дээр Хятад улсын дарга Ши Жиньпин олон заавар өгч байсан удаатай.
2021 оны 03-р сарын 22-нд дарга Ши Жиньпин Хятадын Зүүн өмнөд нутгийн Фүжянь мужийн Ү-Ишань хотын экологийн цайны хүрээлэнтэй танилцах үедээ цайны соёл, үйлдвэрлэл, шинжлэх ухаан техникийг уялдаатай хөгжүүлэхийг санал болгож байсан юм.
Тэрээр өмнөх зуунд Нидэд ажилласан хугацаандаа Фү-Аньд дөрвөн удаа очиж, эртний цайны тосгонд судалгаа хийж, нутгийнхаа байдлыг харгалзан, цайгаа хэд хэдэн зэрэглэлд хуваарилан, цайны модыг өргөн хэмжээгээр тарьж, шинжлэх ухаанчаар удирдан, брэнд бүтээхийг санаачилсан бөгөөд цайны үүлдрийг сайжруулах, чанар чансааг дээшлүүлэхийг шаардсан байдаг.
Жэжян мужид ажиллахдаа Ши Жиньпин дарга мөн хөдөө орон нутгийн цайны хүрээлэнтэй танилцан, цайны модыг тарьж ургуулж, арчлан боловсруулж борлуулж байгаа үйл явцын талаар судлан санал зөвлөгөө өгч байлаа. Өдгөө тосгоны 80 гаруй хувь иргэд цайтай холбоотой ажил эрхэлж, аж амьдралаа чинээлэгжүүлэн “Цэвэр ус цэнхэр уулс бол алт мөнгөн уул” хэмээх үзэл баримтлалын амьд жишээ болж чадсан юм.
2020 оны 04-р сард дарга Ши Жиньпин Шааньшид ажиллахдаа:
- Ард иргэд маань цайнд түшиглэн баяжиж, цайны аж ахуй эрхэлж, ядуурлаас ангижрахыг хүсэж байна гэж хэлсэн байдаг.
Хятадын олон нутгийнхан өвөрмөц үйлдвэрлэлээ хөгжүүлж, хувхай ууландаа цайны мод тарьж, цайны хүрээлэн байгуулаад, орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүрээлэн буй орчин нь улам үзэсгэлэнтэй болж, хөдөө орон нутгаа бүх талаар хөгжүүлж байгаа юм.
2020 оны 05-р сарын 21-ний өдөр буюу олон улсын анхны цайны өдөр Ши Жиньпин дарга “Олон улсын цайны өдөр”-ийн холбогдох арга хэмжээнд мэндчилгээ илгээн баяр хүргэв. НҮБ “Олон улсын цайны өдөр”-ийг гаргаж байгаа нь цайны үнэ цэнийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч чухалд үзэж байгааг харуулсан бөгөөд цайны үйлдвэрлэлийг хөгжүүлж цайны соёлыг өвлөн уламжлахад чухал ач холбогдолтой юм гэж илэрхийллээ.
