solongonews
Хятад улс гадаадад нүүрсний эрчим хүчний төслүүд барихаа больжээ
2021-09-22 19:38
Хятад улс гадаадад нүүрсний эрчим хүчний төслүүд барихаа больсон байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 21-ний өдөр Бээжинд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулганы ерөнхий шүүмжлэлд видео хэлбэрээр оролцож, “Итгэлээ бэхжүүлж, хүнд бэрхийг хамтдаа туулж, нэн сайн сайхан дэлхий ертөнцийг хамтдаа байгуулъя” гэсэн чухал илтгэл тавьсан байна.

Ши Жиньпин хэлэхдээ:

Хятад улс 2030 оноос өмнө нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг их хүчээр багасган, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын төвийг сахисан төвшинд хүрэхийн төлөө хичээх болно. Үүнд шаргуу хөдөлмөр шаардагдах боловч бид чадах бүхнээ хийх болно. Хятад улс хөгжиж буй орнууд ногоон болон нүүрстөрөгч багатай эрчим хүчийг хөгжүүлэхийг тууштай дэмжиж, хилийн чанадад нүүрсний эрчим хүчний шинэ төслүүд хэрэгжүүлэхээ болино гэжээ.

 

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл