Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 06-нд Сан-Мариногийн удирдагч Вентурини, Николини нар харилцан баярын цахилгаан илгээж Хятад, Сан-Мариногийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэсэн байна.
Ши Жиньпин баярын цахилгаандаа:
Хагас зууны турш Хятад, Сан-Мариногийн харилцаа эрүүлээр хөгжиж, адил бус тогтолцоо, соёлтой орнуудын харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, хамтдаа ашиг хүртсэний үлгэр жишээ болсон. Миний бие эрхэм удирдагч нарын хамт хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор тохиол болгож хоёр талт, мөн олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Сан-Мариногийн найрсаг харилцааг үеийн үед уламжлахад бэлэн байна гэжээ.
Вентурини, Николини нар баярын цахилгаандаа:
Хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны ард иргэд сэтгэлээ холбож, нягт хамтран ажиллаж, бие биедээ чин үнэнчээр хандаж, хоёр талт харилцааны хөгжилд бат бэх суурийг тавьсан. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой нь хоёр орны харилцаа, олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжийг авчирна гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.
