ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал үгийн үзэл санааг сайтар хэрэгжүүлж, Хөх мөрний соёлын дурсгалт өвийг хамгаалан, Хөх мөрний соёлыг эрчтэй өвлөн уламжлуулан хөгжүүлж, шилдэг уламжлалт соёлын бүтээлч өөрчлөлт, шинэлэг хөгжлийг ахиулах зорилгоор Хятадын Үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэн барилгын удирдлагын газар сүүлийн өдрүүдэд Хөх мөрний үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулах тухай мэдэгдэл гаргаж, Хөх мөрний үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулахад холбогдох бүх хэлтэс, бүс орон нутгуудыг бодит нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжүүлэхийг шаардсан байна.
Үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт бол Ши Жиньпин нөхрөөр төв болгосон ХКН-ын төв хорооноос гаргасан томоохон шийдвэр бөгөөд шинэ эриний соёлын хөгжил цэцэглэлтэд дэмжлэг үзүүлсэн соёлын томоохон төсөл юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дээд хэмжээнд чухалчлан үзэж, олон чухал заавар гаргаж, холбогдох бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, Хятадын онцлогтой үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилтын чиглэлийг зааж өгсөн юм. Мөн сүүлийн жилүүдэд ХКН-ын төв хорооны хүчтэй удирдлага дор үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил урагштай явагдаж,Цагаан хэрэм, Их татмал гол, Урт замын аян дайн,Шар мөрний үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил гайхалтай үр дүнд хүрч чадсан байна.
Хөх мөрөн бол Хятад улсын хамгийн том гол мөрөн бөгөөд Шар мөрөнтэй хамт Хятад үндэстний эх гол гэгддэг. Хөх мөрөн нь Хятадын соёл иргэншлийн үүсэл хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Хятадын соёл иргэншлийн олон талт байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хөх мөрний үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт нь Хөх мөрний түүх соёлын баялаг нөөцийг бүрэн идэвхжүүлж, Хөх мөрний соёлын оюун санааны утга учрыг системтэйгээр хөгжүүлэн, Хөх мөрний соёлын үнэ цэнийг харуулж чадсан байж,үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тавьсан шаардлагыг найдвартай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байх нь мэдээж. Үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн тогтолцоог сайжруулж, түүх соёлын уламжлал хөгжүүлж, соёлын өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэн, Хятадын соёлын тархалт, нөлөөг улам өргөжүүлж, Хятадын баялаг соёл иргэншлийг дэлхийн ард түмэнд танилцуулахад чухал ач холбогдолтой байхыг бид ойлгох ёстой гэж уг мэдэгдэлд тэмдэглэсэн байжээ.
Мэдээллийн дагуу Хөх мөрний үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Хөх мөрний гол урсгал дагуух бүс нутаг болон Хөх мөрний эдийн засгийн бүсийг голдуу хамруулах бөгөөд Хятадын Шанхай, Жянсү, Жэжян, Аньхүн, Жянши, Хүбэй, Хүнань, Чунчин, Сычуань, Гүйжүө, Юүньнань, Төвд, Хөхнуур зэрэг 13 муж, хотыг хамрах болно. Дараагийн алхамд Хятадын Үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэн барилгын удирдлагын газар Хөх мөрний үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөлт, холбогдох газрын ажлын механизмыг бий болгох ажлыг эхлүүлж,барилга байгууламжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, барилга байгууламжийг хамгаалах төлөвлөгөөг боловсруулна. Орон нутгийн төлөвлөгөөг гаргах болон бодит ажлыг уялдуулан зохицуулж, нарийн оновчтой бүтээн байгуулалтын хэв маягийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, Хөх мөрний үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын ажлыг чанарын өндөр түвшинд ахиулах болно.
