solongonews
Ази-Номхон далайн бүс нутгийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахад ач холбогдолтой
2021-11-13 18:28
Ази-Номхон далайн бүс нутгийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахад ач холбогдолтой.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 11, 12-нд Бээжингээс цахим хэлбэрээр Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус XXVIII хуралд оролцон үг хэлсэн бөгөөд Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын үйлдвэр худалдааны салбарын удирдагчдын чуулга уулзалтад тусгай сэдвээр илтгэл тавилаа. Хурал өндөрлөх үеэр Хятадын ГХ-гийн сайд Ван И ХТРТ-д ярилцлага өгөхдөө, энэ нь Ши Жиньпин даргын оролцож буй Ази-Номхон далайн бүс нутгийн асуудлаарх олон талт томоохон арга хэмжээ бөгөөд улс орнуудын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих, мөн Ази-Номхон далайн бүс нутгийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахад чухал ач холбогдолтой гэжээ.

Ван И хэлэхдээ "Ши Жиньпин дарга Ази-Номхон далайн бүс нутгийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг санаачилж, мөн бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлээр цуврал санаачилга дэвжүүлж, Ази-Номхон далайн бүс нутгийнхан цар тахлыг даван туулж, эдийн засгаа сэргээхэд чиглэл заасан" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл