solongonews
Ши Жиньпин дарга Дэлхийн Марксист онолын семинарт баярын захидал илгээв
2021-05-28 11:08
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 05-р сарын 27-ны өдөр ХКН-ын Төв Хорооны Олон улсын харилцаа холбооны газраас зохион байгуулсан Дэлхийн Марксист онолын семинарт баярын захидал илгээсэн байна.

        Дарга Ши Жиньпин захидалдаа:

- Марксист онол хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн зүй тогтоолыг харуулж, хүн төрөлхтнийг чөлөөлөх арга замыг зааж, хүн төрөлхтний соёл иргэншлийн үйл явцыг ахиулан, бидний ертөнцийг ойлгох, дэлхийг өөрчлөх хүчит зэвсэг болох юм. Энэ жил ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. ХКН байгуулагдсан цагаасаа хойш Марксизмыг удирдагч үзэл баримтлал болгон, Марксизмын үндсэн зарчмуудыг Хятадын бодит байдалтай хослуулахыг баримталж ирсэн. Марксизм 21-р зуунд Хятадад шинэ эрч хүчийг цацруулан, Хятад онцлог бүхий социализм шинэ эрин үед орж, Хятадын үндэстэн сэргэн мандлын шинэ замналаа эхлүүллээ гэж тэмдэглэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл