Дэлхийн эдийн засгийн форумын "Давосын хөтөлбөр" яриа хэлэлцээ 01-р сарын 25-аас 29-ний өдрүүдэд цахимаар явагдаж байна. Хятад улсын дарга Ши Жиньпин 25-ны өдөр Бээжин хотод Дэлхийн эдийн засгийн форумын "Давос хөтөлбөр" -ийн яриа хэлэлцээнд цахимаар оролцож, "Олон талт үзлийн бамбар хүн төрөлхтний урагшлалтын замыг гэрэлтүүлж байна" гэсэн тусгай илтгэл хийсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар "Давосын хөтөлбөр" яриа хэлэлцээ нь "Эгзэгтэй жилийг ойлгож, талуудын итгэлцлийг сэргээн босгох" сэдвийн дагуу Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил зэрэг халуун цэгийн асуудлыг авч хэлэлцэх юм байна.
2020 онд гэнэт гарсан Ковид-19 цар тахал дэлхий ертөнцийг цочирдууллаа. Улс орнуудын цар тахалтай тэмцэх арга хэлбэр ялгаа зөрөөтэй, Ковид-19-н эсрэг вирусийн асуудлыг улс төрөлжүүлж, үүний улмаар улс орнууд хоорондын итгэлцлийг ихээхэн сулруулж, уналтад ороод байгаа дэлхийн эдийн засгийг нэн ч гааруулсан юм. Иймэрхүү нөхцөл байдалд, Хятадын эдийн засаг богино хугацааны уналтын дараа эерэг өсөлттэй болж, Хятад улс дэлхийн эдийн засгийн эерэг өсөлтийг бий болгосон цорын ганц томоохон эдийн засгийн цогц болж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь анх удаагаа 100 их наяад юанийг давсан байна.
Хятадын асар том дотоод эрэлт хэрэгцээний зах зээлийг бусад орнуудтай адилтгахын аргагүй. Гэвч Хятад улсын цар тахалтай тэмцэх, үйлдвэрлэлээ сэргээсэн ба ард иргэдийн амьдралыг баталгаажуулах талаар гаргасан асар их хүчин чармайлт, авч байсан үр ашигтай арга хэмжээ туршлагыг бусад орнууд хүндэтгэх ёстой юм.
Цар тахлын эхний үед Хятадын авч байсан хотод хөл хорио тогтоох, нуклейн хүчлийн шинжилгээ хийх зэрэг тахлын эсрэг шинжлэх ухаанч арга хэмжээг өрнөдийн зарим улс төрчид үл тоож, гутаан доромжилж, гүтгэн дайрч байсан юм. Өнөөгийн байдлаар, цаг хугацаа өнгөрөхийн дагуу, дэлхийн нэн олон улс орон болон ард иргэд эдгээр арга хэмжээ нь үр ашигтай болохыг ойлгож, хэрэгжүүлж байна. Харин Хятад улсад итгэхгүй байгаа өрнөдийн зарим орнууд тахалтай тэмцэхэд цаг алдаж, асар их үнэ өртөг зарцуулж байна.
Энэ нөхцөл байдалд, энэ оны "Давосын хөтөлбөр" -ийн яриа хэлэлцээний "Талуудын итгэлцлийг сэргээн босгох" гэсэн гол сэдэв нь онцгой ач холбогдолтой юм. Өнөөдөр Хятад улс мөн цаг уурын өөрчлөлтийн эсрэг, тогтвортой хөгжил, технологийн шинэчлэл зэрэг чиглэлээр дэлхийд дайчлах үүрэг гүйцэтгэх болжээ. Хятад улсын хөгжил, дэвшлийг өөрчилж чадахгүй бөгөөд зогсоох боломжгүй юм.
Хятад улс эдийн засгийн хөгжил, тахалтай тэмцэх, технологийн инноваци, ядуурлыг бууруулах зэрэг салбарын амжилттай туршлагаа бусад улс орнуудтай үргэлжлүүлэн хуваалцсаар байгаа нь Хятад улс дэлхийд итгэж буйг харуулж байна. Хятад улсын олон улсын хамтын ажиллагаанд оролцох үүд хаалга үргэлж нээлттэй байгаа бөгөөд Хятадын төлөвлөгөө төслүүд нь дэлхийн итгэлийг дааж байна
