2021 онд шинэ коронавирусийн уушгины халдвар дэлхийн хэмжээнд дэлгэрч, хүн төрөлхтний эрүүл мэндэд үргэлжлэн заналхийлсээр байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Хүн төрөлхтний эрүүл хамгааллын хамтын цогцын ойлголт”-ыг баримталж, Хятад улс амлалтаа идэвхтэй хэрэгжүүлж, вакциныг дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгохыг дэмжих болно. Одоогийн байдлаар Хятад улс гадаадад нийтдээ 750 сая гаруй тун вакцин хангаж, дэлхий нийтээрээ халдвартай тэмцэхэд хувь нэмрээ оруулсан байна.
“‘Санаа зориг нэг бол, уул усаар алслагдсан ч алзахгүй.’ Өргөн уудам Номхон далай ч гэсэн Хятад Колумба хоёр орны ард түмний гүн зузаан нөхөрлөлийг халхалж чадахгүй юм.”
Энэ оны 03-р сард Хятад улсаас Колумбад хангасан шинэ коронавирусийн уушгины халдварын эсрэг вакциныг Богота хотод хүргэв. Ерөнхийлөгч Дюкийн урилгаар Ши Жиньпин Колумбын иргэдэд хандан видеогоор үг хэлж, алс далайн цаана байгаа хүмүүст Хятадын мэндчилгээ болон дэмжлэгийг хүргэсэн байна.
Шинэ коронавирусийн уушгины халдвар гараад удаагүй байсан үе буюу өнгөрөгч оны 05-р сард хуралдсан Дэлхийн эрүүл мэндийн бага хурал дээр Ши Жиньпин дарга:
- Хятад улс шинэ коронавирусийн эсрэг вакциныг судлан бүтээгээд хэрэглэсний дараа түүнийг дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад вакцинаар хангахад хувь нэмэр оруулах болно гэж амласан юм. Жил гаруйн турш Хятадын судлан бүтээсэн олон төрлийн вакциныг зах зээлд нийлүүлж, зуугаад орон авч хэрэглэх талаар үргэлжлэн батлан зөвшөөрөв. Онцгойлон хөгжиж буй орнууд хамгийн түрүүнд Хятадын вакциныг олж авснаар “Оройтоогүй бороо” гэж дүрслэн хэлэх болсон юм.
Зимбабве улсын Ерөнхийлөгч Мнангагва:
- Зимбабве улс халдвартай тэмцэхэд Хятадын вакцин гэрэл гэгээ авчрав гэж хэллээ.
Тэрээр:
- Хүндэт хайрт хятад найзууд аа, яг одоо Зимбабве улсын ард түмэн хатуу бэрхээр халдвартай тэмцэж байна. Та нарын хандивласан энэ бүлэг вакцин манай ард түмэнд хүсэл эрмэлзэл авчирч, бид нүхэн замын цаанах гэрэл гэгээг олж харав. Амь насыг аварч байгаа энэхүү буянтай ажиллагаанд бид маш их талархаж байна гэж хэлэв.
05-р сарын эхээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай утсаар ярих үе Ши Жиньпин онцлохдоо:
- Өнөө шинэ коронавирусийн уушгины халдвартай тэмцэх явдал олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн чухал үүрэг хэвээр байгаа. Дэлхий нийтээрээ хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, улс төрийн хуйвалдаан хийхгүй байх хэрэгтэй. Том гүрнүүд үлгэр жишээ болж, олон нийтийн бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр хангах ёстой. 05-р сарын 21-нд Дэлхийн эрүүл хамгааллын дээд хурал дээр дарга Ши Жиньпин:
- Дэлхий нийтээрээ эв нэгтэйгээр халдвартай тэмцэх шинэ үзэл ойлголтуудыг Хятад улс үргэлжлэн дэмжинэ гэж хэлэв.
Тэрээр:
- Ирэх 3 жилийн дотор Хятад улс дахин 3 тэрбум ам.долларын олон улсын тусламж хангаж, хөгжиж буй орнууд халдвартай тэмцэх болон эдийн засаг, нийгмийн хөгжлөө сэргээхийг дэмжихэд ашиглах болно. Хятадын вакцины аж ахуйн нэгж хөгжиж буй орнуудад технологио шилжүүлж, хамтын үйлдвэрлэл хийхийг Хятад улс дэмжинэ. Шинэ коронавирусийн уушгины халдварын эсрэг вакцины оюуны өмчийн эрхийг чөлөөлөхийг дэмжиж, ДХБ зэрэг олон улсын байгууллага энэ талаар эртхэн шийдвэр гаргахыг дэмжихээ Хятад улс мэдэгдсэн юм гэж илэрхийллээ.
Вакцинжуулалт тэнцвэргүй байгаа асуудал 2021 онд нэн товойм болж байна. Ши Жиньпин:
- "Вакцины үндэстний үзэл”-ийг орхиж, вакцины үйлдвэрлэлийн чадавх болон хуваарилалтын асуудлыг сайтар зохицуулж, вакцин судлан бүтээж, үйлдвэрлэж байгаа том гүрнүүд хариуцлагаа үүрэглэж, вакцин тулгам шаардагдаж байгаа хөгжиж буй орнуудад илүүхэн хангах хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна. Вакцины хамтын ажиллагааны олон улсын форум байгуулж, вакцины үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн улс орнууд, компаниуд болон оролцогч талууд дэлхийн вакцины шударга, зохистой хуваарилалтыг хэрхэн дэмжих тал дээр судлан ярилцахыг тэрээр санаачилсан байна.
Ши Жиньпиний дээрх санаачилга олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татав. Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн олон улсын холбооны ерөнхийлөгч, Италийн Улаан загалмайн нийгэмлэгийн дарга Франциско Рока, Ши Жиньпин даргын үзлийг маш их сайшааж байлаа.
Тэрээр:
- Сүүлийн жилүүдэд олон талт үзэл дайралтад учирч, амин хувиа сахисан үндэстний үзэл соёолж, улс хоорондын болон олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагаанд харшилсаар байна. Харин энэхүү нөлөөг амсаж байгаа нь хамгийн эмзэг ядуу тэдгээр хүмүүс юм. Даяарчилсан дэлхий ертөнцөд зөвхөн олон талт үзэл л сая дээрх эмзэг бүлгийн асуудлыг зохицуулж чадах юм гэж хэллээ.
07-р сарын 12-нд Вакцин ба дархлаажуулалтын дэлхийн холбооноос:
Хятадын үндэсний эм бэлдмэлийн групп болон Кэшин компанитай урьдчилан худалдан авах гэрээнд гарын үсэг зурав гэж мэдэгджээ. Тус гэрээний дагуу 10-р сарын сүүлчээс өмнө Хятадын дээрх хоёр компаниас “Шинэ коронавирусийн уушгины халдварын эсрэг вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд 110 сая тун вакцин хангаж, ирэх жилийн эхний хагас хүртэл 500 сая гаруй тун хятад вакциныг “Шинэ коронавирусийн уушгины халдварын эсрэг вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу дунд дор орлоготой орнуудад хүртээх юм байна.
Чадахын хэрээр вакцин хангахын зэрэгцээ вакцин үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээс хөгжиж буй орнуудад технологио шилжүүлэхийг Хятадын засгийн газар ихээр дэмжсэн байна. Одоо Хятадын вакцин үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд нэгэнт АНЭУ, Индонез, Египет, Бразил, Пакистан зэрэг оронд хамтран үйлдвэрлэх ажиллагаагаа эхлүүлж, вакцин үйлдвэрлэлийн чадавх 200 сая гаруй тунгаас давсан байна.
Пакистаны Гадаад хэргийн сайд Куреши:
- Пакистан, Хятад хоёр орны халдвартай тэмцэх хамтын ажиллагаа үнэхээр дэлхийн үлгэр жишээ болж байна гэж хэлэв.
Тэрээр:
- Хоёр орны засгийн газрын вакцины талаарх хамтын ажиллагаа үнэхээр үлгэр жишээ болж, Хятадаас бидэнд 3 сая 500 мянга гаруй тун вакцин хандивлаж, бид ч хятад вакциныг худалдан авсан. Хятадын дэмжлэг дор Пакистаны үндэсний эрүүл мэндийн хүрээлэн нэгэнт орон нутагтаа шинэ коронавирусийн эсрэг вакцинг үйлдвэрлэх болсон байна. Халдвартай тэмцэх талаарх Хятад улсын харамгүй тусламж болон дэмжлэгт бид талархаж байна гэж илэрхийллээ.
Түүхэнд байгаагүй халдвартай тэмцэх энэ удаагийн үйл явцад Хятад улс маш олон орны дэмжлэг туслалцааг олсон юм. Үйлдвэрлэлийн чадавх хязгаартай, өөрийн хэрэгцээ шаардлага маш их зэрэг нөхцөлд Хятад улс дэлхий дахинд өргөн цар хүрээтэй хүмүүнлэгийн ажиллагаа өрнүүлсэн юм. Вакциныг жинхэнээсээ олон орны ард түмэн бүгд хэрэглэж чадах олон нийтийн бүтээгдэхүүн болгох ёстой. Энэ нь бас ч амлалтаа биелүүлж байгаа том гүрний үүрэг хариуцлага юм. Ши Жиньпин дарга:
- Ихээр дэлгэрсээр байгаа шинэ коронавирусийн уушгины халдварыг даван туулахын тулд бид шинжлэх ухаанч бодлого баримталж, эв нэгтэй хамтран ажиллах арга барилыг санаачилж, ‘дДрхлааны ялгаа цоорхой’-г арилгаж, халдварыг улстөржүүлэн вирусийг шошгожуулахыг эсэргүүцэж, хүн төрөлхтний эрүүл хамгааллын хамтын цогц байгуулахыг хамтдаа ахиулна гэж хэлэв.
