Дэлхийн тэргүүний эрдэмтдийн 2-р форум 10-р сарын 29-нд Шанхайд болж, Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захиа илгээлээ.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ: - Шинжлэх ухаан технологи бол хүн төрөлхтний агуу их бүтээлч үйл ажиллагаа мөн. Шинжлэх ухаан технологийг хөгжүүлэхэд эрхбиш дэлхийн хараатай байж, цаг үеийн онцлог шинжийг эзэмшсэн байх хэрэгтэй. Дэлхийн олон оронтой хамт шинжлэх ухааны судалгааг эрчимжүүлж, шинжлэх ухааны судалгааны хамтын ажиллагааг нягтруулан, шинжлэх ухаан технологийн дэвшлийг ахиулж, цаг эриний өрсөлдөөн сорилтыг даван туулахад Хятад улс бэлэн байна гэжээ. Тэрээр: Хятад улс шинжлэх ухаан технологийн тэргүүний салбарын хөгжлийг ихэд чухалчилж,дэлхийн шинжлэх ухаан технологийн шинэчлэлийн хамтын ажиллагааг ахиулахыг хичээдэг. Хятад улс улам нээлттэй байр сууриар олон улсын шинжлэх ухаан технологийн солилцоог эрчимжүүлж, дэлхийн тэргүүний эрдэмтдийн форум зэрэг индэрт түшиглэн, гадаад дотоодын эрдэмтдийн үзэл санаа,оюун ухаан, судалгааны бүтээлийг эдийн засаг нийгмийн хөгжлийн хүчирхэг хөдөлгөгч хүч болгоно. Хуралд оролцогчид "Шинжлэх ухаан технологи, хүн төрөлхтний хамтын хувь заяаны төлөө" гэсэн гол сэдвийн орчинд суурь шинжлэх ухааныг ахиулж, олон улсын хамтын ажиллагааг удирдан дагуулж, залуучуудын хөгжлийг дэмжин, хүн төрөлхтний улам сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоохын төлөө хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
